May 1, 2011

Яалтайв...

яалтайв. Амьдралаа авч яваам гэж өглөө гараад оройд харих. Өдөр дунд өөрийн эмэгтэйтэйгээ утасаар яажийнэ ийжийнэ санажийнэ орой болзоотой шүү гэж ярихад хүрэх. ингэж ярих учир нь. Надыгаа оройтож очих үесд манай 2 аль хэдийн зүүд нойрон дундаа байх. Надыг өглөөд унтаж байхад Миний эмэгтэй баяртай гэж хэлээд үнсэхийг мэдрэх....
Тухтай хэдэн үгс сольж биесийнхээ барааг харалгүй амралтын өдөртөө золгох нь байдаг л өдрүүдийн нэг.... Тиймээс би олдсон амралтын өдрүүддээ гадуур гарахгүй байхийг эрхэмлэх... Гэвч хамгийн хяслантай нь тэр амралтын өдрүүдэд хамгийн их захиалгат сургалтууд таарах...
Халуурч шал өөр юм бичижийнэ...

саяны өглөө ядарсан би унтаж хүүгээ цэцэрлэгээс нь хоцроов. Тэгээд эмээд нь үлдээгээд явах гэтэл Хүү надруу харсанаа Ааваа хамт явий гэлээ. Аав нь ажилдаа явах гэжийнэ. Ээж нь орой чамайг авна. тэгэхээр миний хүү эмээтэйгээ Тухтай сайхан байжий гэтэл гүйээ би Аавтайгаа ажилруу нь явий таныг санаад байна шд гэдгийм. Дотор нэг огшоод явчихсан.
Аргагүй л аавын хүү мөндөө... /аавыгаа санахгүй хэнийг санахийн онгирох омогших/

Гэхдээ аав нь орой болтол ажиллана шд. аав нь орой ирээд чамтай тоглоно чи унталгүй аавыгаа хүлээгээрээ за юу гэтэл өөдөөс харсанаа Аав царай муутай гэж авдагийм. кккк

инээд хүрэх шиг. Юу гэнээ
Аав царай муутай гэж хүү чанга тод ууртай хэлжийнэ...

би юм хэлэлгүй аав нь хайртай шүү гэж хэлээд хацар дээр нь үнсээд гарсан.

нээрээ л Тэр өдөржингөө царай муутайгаа мэдэрсэндээ ккккккккк.... /энд царайны сайхан муухайгийн тухай бус сэтгэлийн муу сайны тухай ярьж байгааг ойлгоороо/

Хүү маань сая 3 нас хүрсэн... Гэхдээ надтай хамт тоглож цагийг өнгөрөөж, надад тэврүүлж, ноцолдож биеэрээ хүрэлцэж, наадаж байхдаа аавдаа хайртайгаа мэдрүүлж, ааваасаа өөрт нь хайртай юм байна гэдгийг мэдэрч байгааг нь би саяхан мэдсэн...

энэ нь түүний хайрыг илэрхийлэх бас хүлээж авах хайрынх нь хэл болохийг ойлгосон...

даан ч надад зав алгадөө.... Аавыгаа уучилаараа.... аав нь нээрээ л царай муутаймдөө гуниглах
гэхдээ л аав нь Хүүдээ хайртай шд... үүнийг чи ч би ч мэдэж байгаа. Нэг нартай өдөр өдөржингөө баярлан жаргаж тоглодог болох цаг ирнээ. Тэр болтол....


3 comments:

Anonymous said...

:)

Anonymous said...

tanai mama n uulgun num be naasan.

aab n harin tsalai muutai :D


gutal...

Хүслийнжигүүр said...

Эрэгтэй хүн уг нь сармагчингаас арай л царайлаг байхад болно гэж боддогийшд хэхэ энэ нь гэхдэээ царай зүсэн дээр л

Харин доторх Сэтгэл бол жинхэнэ мужик л байха ёстой гэж боддог...

гэхдээ одоо бол хүүгээ хүмүүжүүлээд, хүүдээ хүмүүжүүлээд л...