May 3, 2011

Цэргийн амьдрал №5

Удамшил

Цэрэгт бичигдээгүй олон янзын хууль байдаг. Тэдгээрт нутаг усаараа нэг бол дээш гарна эс бол доош орох багтдагийм. Нутгаараа доош орсон ч Зовхи өөдөө, Хоохортой байж чадвал энэ хуулиас ангид байж чадна.

Цэргийн эрдэмд суралцахаар очсон бидний хэсэг цэргүүд Карантин нэртэй 45 хоногийн сургалтанд байлаа. Өдөр болгон алхах гишгэх, мэдлэх ёслохоос авхуулаад цол тэмдэгийг ялгах хийгээд оройн тооны дууг сурах, буу зэвсэгийг задалж угсарах мэтчлэнд суралцаж өдрүүдийг өнгөрөөж байсийм.
/.
Надаас гадна 119 шинэ цэрэг байлаа. Тэдний дунд бусаддаа оодрох нэг цэрэг байх. Мань хүн Хөвсгөл нутгийнх. Удахгүү тангарагаа өргөөд Хойд Ротод орохоороо би та нарыг жагсаанаа. хойд Ротыг атгадаг нэг Түрүүч нь Миний алтан нутаг байгаамаа гэж ирээд л Томордгийм. Эртхэн та нар надтай зузаарч надыг хань тат гэх маягаар Рикет хийнэ.../хүчтэй нь хүчгүйгээ барьдаг хуулийн дагуу/

Тангарагаа өргөөд эгчид нь харж хандана гэж амлалт өгсөн нутгийн дүүг дагаж хувиарлагдсан Рот маань манайхны хэлдгээр Хойд Рот. Тэнд хөвсгөл, Булганыхан Атмаан. ЖАА нь болон зарим түрүүч нь Хөвсгөлийнх, бас зарим нь Булганых...

Тэр жил 032 анх удаагаа дарханаас 10 цэрэг авсийм. Тиймээс Дарханаас очсон бидэнтэй өс хонзонтой хүн нэгээхэн ч байгаагүй.

Нэг өдөр 3-р салааны түрүүч (Булганы Хялгантынх ) надыг харж харжийснаа Чи надад их зэвүүн харагдажийнэ. Тиймээс би чамайг халагдан халагдталаа тааралдсан газар болгоноо зодноо за. Зэвүүн харагдаж, төрсөн царайдаа гомд гэдэгийн. Ккккк

Нээрээ л тэр түрүүч надыг халагдан халагдталаа хаа тааралдсан газараа дандаа л зодсон юмдаг. Харин би түүнээс болж Номинталстын Батсүхэд майр дургүй шд. Учир нь тэр цэрэгтэй майр адилхан царайтай болохоор... Хожим Намайг хал цэрэг болоход Булганы Хялгантаас ирсэн 3 цэрэг өөдлөөгүймдаг. Гохь нь Алтан нугадаа гомд гэжийгаад л би тэднийг нилээн зодсон кккккк.

Хал цэргүүдтэйгээ нэг Ротод орсоноос хойш Нөгөө Хөвсгөлийн цэргийг Нутгийн ах нь тордоод тодроод дээш гаргаж чадаагүймдаг. Учир нь шинэ цэргүүд бидний дунд бусдаасаа өрсөж дээш гарах гэсэн тэмцэл ЖАА болон бусад Түрүүч нарын оролцоотойгоор ихээ өрнөж байсийм.
Дээш гарсан Нэг нутгийнхан бусдыг дарамталсаар халагдахад Заламжлан ирэх дараагийн тэр нутгаас ирэгсэд бүгдийн ад болж, адагт алхана кккк энийг л Цэргийн Удамшил гэнэ дээ кккк

За дараа л үргэжлүүлэхээс....

2 comments:

Гуталчин said...

oo chi odoo yuun zalhuiiin, lag tuhalj ireed unshjiitel duusgaj ntr gesnees ohoordom, hair hurmeer zuragnuud tavitsan bn sht.

Batsuh yostoi aimaar helmegdsen bn sht, taaralduul arai zodchihiin bish biz dee xixixixi.

Хүслийнжигүүр said...

хэхэ. эртний зүйлсийг санах хурд багадаадаа гэхгүй юу хэхэ...

тэр өхөөрдөм зурагнууд дотор нь би нь байгаа шд кккккк

Нэг удаа Батсүхтэй таарчихаад майр муухай хараад өмхийгөө зуугаад гараа атгаад өнгөрсийшд ккккк