Jun 10, 2011

Хаана вэ?

Хаана төрөх вэ?
Эхнэр бид хоёр хүүгээ хаана төрүүлэх талаар зөндөө удаан ярилцаад. Бодоод бодоод бодийн шийр дөрөв гэчээр гэртээ л төрий гэхээс илүү сайхан сонголт олдсонгүй..

эмнэлэгт төрөх гээд очихоор хугацаа нь болоогүй байхад ямар нэгэн шалтаг хэлсээр байгаад Хийсвэр хийлгэхэд хүргэнэ. Өөрөөрөө төрнө гэвэл савны амсар 4 хуруу нээгдэх үест төрөх орон дээрээ гаргаж байгаад гэдсэн дээрээс доош тохойлдоно. хүүхдийн толгой хурдан гарахгүй бол сав агшаадаг тариаг судсаар тарина.
Дээрээс нь Сайн дүл гэж загнана, зандарна.

Хүүхдийг аль болох хурдан төрүүлээд салах санаатай юм шиг л зүтгэнэ. Толгой нь гарах гээд байхад хурдан гаргах гэж хярзанг нь хайчлана. Арай гэж хүүхэд нь гарангуут л эхэсийг нь гаргах гэж хурдална./эхэсийн гаралт ээж болгонд харилцан адилгүй байдгийм байна лээ, миний эмэгтэйгийнх 2 цагийн дараа гарсан/ Яг л машины уралдаанд орох гэж байгаа юм шиг...

Энэ бүх даралт түлхэлтэн дунд гарсан хүүхдийг маань Тархины даралттай / ганц монголд л тархины даралт гэдэг өвчин нярай дээр байдаг гсн/ гээд бөөн юм болно.

Товчоор бол ер нь төрөлтийг харж хянах эмч маань өөрөө гардаад хүчээр шахуу төрүүлнэ. хүүхэд болгоны төрөлтийн процесс өөр өөр... Ээж болгоны төрөх хугацаа өөр... харин хэдхэн төрөх эмнэлэгт бөөгнөрөх ээж нарыг эмч нар хурдан төрүүлэх гснээс болж олон механик хүндрэл болон, механик гэмтлийг үүсгэдэг...
Уг нь бол эхийг нь урамшуулаад хажууд нь байлцаад ээж нь өөрөө зөнгөөрөө төрөх хэрэгтэй гэж би ойлгодог.

80 н жилийн өмнө бүх л монгол эмэгтэйчүүд эмнэлэг гэхгүй бүгд л аргаа түшээд хөдөө гэртээ төрцгөөж болж л байсан даа. гэхдээ тэр үед байсан төрөхийн хүндрэл эндэгдэл одоогийнхоос арай бага байсан байхдаа...

Энэ бүхэнийг сонссон, харсан, тооцсон бид хоёр төрөлтанд болж болох бүхийл хүндрэлд хэрэгтэй бүхийл бүх арга хэмжээг аваад гэртээ амар тайван төрсөн нь дээр гэж тооцсийндоо

Эмнэлэгт төрөх нь 25 хувийн эрсдэлтэй бол гэрт төрөх нь 95 хувийн аюулгүй гэдэг судалгааг АНУд гаргасан байна лээ... хөгжингүй орны техник технилоги, хүнтэй харилцах бүхийл систем нь хөгжсөн тийм газар ийм үзүүлэлтэй байгаа бол Манайд ямар байхийг бүү мэд....

Сониноос эхнэр маань 32 цаг өвдөж хэвийн байрлал хэвийн бойжилттой байсан хүүгээ 3800гр, 53 см урттай, ямарч урагдал, хүндрэлгүйгээр төрүүлсийшд.... би өөрөө эх барьж хүүгээ гардсан


дараа энэ талаар дахин үргэжлүүлнээ

Jun 1, 2011

Амьдрал үргэлжлэн түүх хөврөнө №2

Нар мандах жаргахын хооронд бодол минь түүндээ ямархан их хайртайгаа илэрхийлдэг байлаа. Хүссэн ганц хүсэл минь Зөвхөн түүнтэйгээ, үхэл биднийг салгах хүртэл хамт алхах байсийн. Өдөр болгоны дургүйцэл, түлхэлтийг мэдэрч, ойр байхийг шунах оргилуун хүсэлдээ хөтлөгдөн түүнийг надаас улам холдуулах мөч болгонд өөртөө хэлдэг байсан үг маань хайртай л юм бол тэсээрээ...

Тэгэж байтал түүнд эр хүн гэж харагддаг нэгэн нь гарч ирсийм. Гомдол гологдлыг амталж байсан надад энэ нь уур бухимдлыг төрүүлсийм. Эрийн шийр зааж явж очиод хуниж хаях, эс бол мужик загнаж, Хайраа батлан харуулах гэсэн сонголт ирлээ.

Миний сонголт тэсэж үлдэх, гологдсон хайраа цаг хугацааны эрхээр батлан харуулах байсийм. Гэсэн чдотороо би, чамайг түүнээс чинь салгаад заавал өөрийн болгонодоо гэсэн аминчхан зэвүүн хүсэлд эзэмдүүлсэн байлаа... Гайхуулахийг хүссэн мэт хөтөлцөн нүдний урдуур алхах тэднийг харахдаа би Тэр нэгэн залуугаас юугаар дутуу вэ? гэдгээ тунгаан боддог байсийм.

Тэр ямарч хөгжмийг эвлэгхэн дарчихдаг, дээрээс нь шаггүй дуучин, сайхан зурдаг, өндөр, царайлаг, спортлог залуу байлаа. Ардаасаа гүйх олон охиныг тоогоогүй мөртлөө надад ганц буй тэр л хайрийг надаас булаасийм... Харин би дуулах хоолойгүй дурлах нүдтэй, хөгжмийн сонсголгүй зургийн мэдрэмжгүй тийм л нэгэн. Ганц байгаа нь тууштай сэтгэл, гал халуун хайрыг мөрөөдсөн хүсэл л байлаа.

Түүнийгээ би нууцхан харсаар хүлээсэн. Гэхдээ зүгээр суугаагүй. Үлээвэр хөгжим дарж, нот сурж гитар барин дуулах гэж оролдон, байхгүйгээ бий болгох гэж гүрийсэн. Намайг тоож харахгүйг нь мэддэг ч харагдах гэж өмнүүр нь бүртэлзэн, сүү горьдсон гөлөг шиг л ардаас нь муу хэлүүлэн гүйгээстэй... жил өнгөрөв. Байдал хэвээрээ.

Жилийн дараа тэр залуугийн тар нь танигдсан тэд салсан. Залуу охиныг ашиглахийг хүссэн, Охин харин үнэнч хайрыг, гэрлэх хүртэлээ тэвчих тэвчээрийг хүссэн байсан. Санаагаа биелүүлж чадаагүй залуу охиныг муу хэлээд салсан.\хожим би тэр залууг хуньсан. Гэхдээ энэ өөр түүх\


Шархалсан зүрхтэй тэр намайг байтугай эр хүнд итгэхэд хэцүү байсан тэр өдрүүдэд би түүнд ад үзэгдсэн ч хажууд нь байж чадсан. Нэг удаа би түүнээс :ЧИ намайг тоохгүй байж болно, хамаг муу үгээ гарган хашгиран орилсон ч болно. Би чамд гомдохгүй. Яг үнэндээ гомдож ч чадахгүй. Гэхдээ юу гээч би чиний бүхий л гуниг зовлон бүрд хамт баймаар байна.

Тэр өдрүүдөд би чадахаасаа чадахгүйгээ хүртэл зүтгэмээр байна чамайг зөвшөөрвөл, мөн чиний амьдралын бүхий л баяр жаргалыг холоос ч атугай харж баяр хүргэхийг зөвшөөрөөч. Би хурим дээр чинь урилгагүй ч холноос харж чиний баярлан жаргахийг харахийг зөвшөөрөөч. Хожим хүүхэдтэй болоход чинь цэцэг барьж ирээд баяр хүргэхийг минь зөвшөөрөөч. Ердөө л би үүнийг л хүсэж байна.

Ердөө л тэр зөвшөөрөлийг.... Үүний дараа би чиний амьдралаас, чиний орон зайнаас алга болоод өгөх болно. Ердөө л тэрийг...

Надаас залхаж байсандаа ч тэрүү надыг өрөвдсөндөө ч тэрүү тэрээр хүсэлтийг минь зөвшөөрсийм.... энэ бол 98 он байлаа....




дахиад л дараа үргэжлүүлнээ...

May 31, 2011

Амьдрал үргэлжлэн түүх хөврөнө №1

Хайрт минь жаахан дүлээрээ. Толгой нь цухуйжийнэ. Одоо жаахан хүчилчих гэж байтал хүүгийн маань бяцхан толгой гарч ирлээ. Түүнийг хармагцаа зүрх минь лугшаад хоолой зангиран нүднээс минь өөрийн эрхгүй нулимс асгараад л толгой нь гараад ирлээ гэж хэлэх зуур хүүе гэхийн завдалгүй бүтэн бие нь гулгаад гараад ирэх нь тэр..

Даавуу бэлдээд анаж байсан би арайхийн газар унахаас нь өмнө хүүгээ барьж авлаа. Хүүгийнхээ уйлах дуутай зэрэгцэн хүү байна хүү байна гэж хэлээд уйлахыг минь сонссон эхнэр маань ашгүй дээ гэж хэлээд мэгшин уйлж билээ. Хүүгийнхээ хүйг өөрийн гараар боон тасдаж байхдаа 34 цаг өвдсөнийхөө дараа хүүгээ хөхүүлэн суухдаа ямархан их жаргалтай байгаа эхнэрээ хараад багийн маань мөрөөдөлүүдийн нэг маань биелж байгааг мэдэрч билээ.



Би гэж багаасаа нэг мөрөөдлийг тээсэн хүн. Үеийн маань найзууд ямар их дээд сургуульд орохоо, ямар ажилтай болохоо, эсүүл бүүр ямар орон руу явах тухай мөрөөдөж байхад “Том болоод би сайн аав, халамжит нөхөр баймаар байна “ гэж хүсдэг байж билээ. Энэ их мөрөөдлөө тээсээр 8-р ангид ороод удаагүй байсийн.

Нэг удаа Дээд ангийнханыгаа заал аван тоглож байгааг харж суухдаа Өтгөн хар хөмсөгний дор давхараатай том нүдтэй охиныг хараад л хорвоо түүнээс гоо үзэсгэлэнг огт хармалаагүйг нь бишэрэнгээ түүнд татагдаж билээ. Нилээд хэд хоногийн дараа түүнтэй биечлэн танилцах завшаан тохиосийн.

Уулзах тусам сэтгэлд дотноос дотно болох түүндээ сэтгэл алдаран дурлаж буйгаа анхны цас хаялах тэр л үед би ухаарсийн. Хайрыг хорих тусам улам дэлбэрдгийн билээ. Тэсэж чадалгүй шинэ жилийн өмнөхөн өөрийн хайрын Эзэндээ миний хувьд л жаргалтай санагдах тэр л сайхан үгсээ хэлсийн.



Тэр маань миний хэлэх үгийг бүгдийг сонсож дуусгаад юу ч хэлэлгүй гэртээ ороод маргаашнаас нь эхлээд надаас дөлж зугтааж эхэлсэн билээ. Одоо бодоход юу ч боддоггүй, басхүү дэндүү тэнэгхэн томоогүй балчир байждээ. Өөрөөсөө эгчмэдхэн хүнд дурлаад...



Миний хамгийн том алдаа маань түүний хувьд хэн нэгэн, эсүүл бүүр эр хүн, залуу хүн гэдгээ хүлээн зөвшөөрүүлэхээсээ илүүтэйгээр дүү нь байхдаа хайр зарласан явдал байсийн. Тэр бол 95 оны өвөл байлаа. Дурласан хүний хийдгийг би хийж, дургүйцсэн хүндээ гаргадаг хандлага, үйлдлийг тэр минь гаргасаар хичнээн өдрүүдийг өнгөрөөсийн. Би бүр шалдаа бууталаа шантардаг байгаа.



үргэжлэл бий...

May 30, 2011

Баярлалаа

Хичнээн их догдловдоо....

Рүүнийг гоол хийхэд нь дотор харлаад л явчихсан шд яг үнэндээ бол... Ингээд л бүтэн сарын хөдөлмөр, бүтэн сарын автобус, хоолны мөнгө этр гээд л

Гэхдээ Та нарынхаа буянаар би нь бүтэн сарын бүх юмтайгаа үлдсэндээ,,, Та нарынхаа цомыг өргөж байгааг харж баяр бахдалаар зүрхээ дүүргэн, нулимсаа барьж ядсаан.... Хайртай шоо БАРСАдаа


May 19, 2011

бахархал төрөхүй...

Өглөө сэрэхдээ юу хийхээ зөнгөөрөө мэдэрдэг байсансан. Дүү нараа хамгийн түрүүнд сэрээж нүүр гарыг нь угаалгаж, ээжийн бэлдсэн хоолыг бүгдэд нь идүүлэх. .
дараа нь хүн болгоны хийх ажилыг нь хувиарлаж өгөөд хэр хийснийг нь шалгах. Тэгээд бүгдийг нь авч гаран тоглуулах. гэхдээ бүгдийг нь харж хандаж байх ёстой. Ах хүний үүргээ гэж.
Би дүү байхийг хэзээ ч үзээгүй бас Өөрийгөө хэр ах байсныгаа ч мэдэхгүү. Мэдэж байгаа ганц маань сайн ах байхийг л хичээх...
Өөрийн дураар хүссэнээрээ байж хэнийг ч харахгүйгээр тоглож би үзээгүй ээ...
гэхдээ энэ бүхэндээ би гутараагүй. Яагаад гэвэл бусадтай муудалцахаараа Би чамайг АГААдаа хэлнэ шоо гэж бусдыг айлгадаг дүүтэй хүн.
Асуудал дунд АГАА энийг яадгийн гэж асуулгах дүүтэй болохоороо би зөрчилдөөнөөс айдаггүй ийн.
Учир нь би тэднийхээ өмнө зам гаргаж бахархал бардамналыг нь төрүүлж явах учиртай. харин одоо би тэднээсээ хол байгаа болохоор дотор маань давчуухан бас нэг тийм гунигтай.
АХ-ын нөмөр нөөлөг, АХ-ын дулаан эвэршсэн ч гэсэн зөөлөнөөр тэвэрэх миний тэврэлт тэдэнд минь дутагдахаас илүүтэйгээр АХ байхийг минь мэдрүүлдэг тэдний маань зүггүйтэл, тэдний минь халамж надад хэрэгтэй байгаа болохоор...

Дүү нар минь ээ. Би хэр сайн агаа байж чадсан вэ гэж асуухаасаа өмнө би та нартаа баярлалаа гэж хэлэхийг хүсэж байна. Учир нь та нар байгаа болохоор би АХ байх бахархалыг өөртөө олж авсан хүн шүү дээ. БИ ТА НАРТАА ХАЙРТАЙ. ах чинь...

Гэрээ харж үлдсэн отгон дүү маань өнөөдөр төгсөж байгаа. дүүтэйгээ ярьж баяр хүргье ий байз...

May 18, 2011

гарчиггүй

Тэсэн ядан догдлон хүлээдэг байсан минь саяхан. Зүүдлэхдээ хүртэл ямар байх бол гэж хайх...
Гэрлэснийхээ нилээн дараахан бид хүүхэдтэй болсон. цаг хугацаа хурдтай ниссэж өнгөрснийг, хамт байсан мөчүүдэд минь биднээс хамааралгүй дутагдаж байснийг минь нөхөхөөр айлчлан ирж буй бэлгийн тухай бодох болгондоо бид ихэд баярлан инээлддэг байсийм.

бага багаар томорох гэдэс, өөрчлөгдөх ааш миний баяр жаргалыг минь багасгаж чадахгүй л байсан ...
Хэзээ ч байгаагүй тэр нэгэн одоо нэгэнт бий болчихсон тэгээд удахгүй түүнийгээ би харна л гэхээс нүд гар, сэтгэл минь загтанаж байлаа.

Гар дээр минь унаад ирэх хүүгээ харахаасаа өмнө би түүнийг хайрлаж чадах боловуу гэж хаяа бодож байсаан. гэвч өөрийгөө байгаагаа мэдрүүлэн уйлах дууг нь сонсоод гар дээрээ өргөхөд л Амь амьдралаасаа илүүтэйгээр хайрлах хайр дотор минь унаад ирчихсэн.
.
өдрөөс өдөрт л өөрийн зан чанар өөрийн төрхөө олж байгаа түүнийгээ харж байх нь надад сонирхолтой аялал болдог. Өнөөдөр цэцэрлэг нь ажиллахгүй болсон тул өглөөд эмээг нь иртэл бид 2 гэртээ байлаа.... Би хөлбөмбөг үзээд 5 цагт унтсан ч өглөө хүүгийнхээ шахалтаар 8 д босов. Мань хүн надаас асуужийнэ.
Ааваа ээж хаачсий... ээж нь ажилдаа явчихсан..
ааа тэгүүл 2лаа хоол хийх идэхүү. Миний хүү юу идмээр байгаа ийн.
би мах идмээр байна.... хааа ийм өглөө юу....
би дандаа л мах идмээр байдаг хэхэ. миний хүү дандаа л мах иддэгийшд. чи бүүр ааваасаа ч илүү мах иддэгийшд
ааваа би мах зөндөө идээд байвал тан шиг булчинтай болно тиймээ хэн одоо ингээд хэлций. ядаж л хоолоо идвэл булчинтай болдгийм гээд хэлчихгүй гэж бодсон ч өөө тий миний хүү булчинтай болмоор байгаамуу гэж асуулаа
Тэгүүл би ангийнхаа төмөрөөг дийлнээ... хэхэ тэдний ангид зартай 2 зодоонч байдгийм нэг нь энэ төмөрөө...

гэхдээ аав нь ядраад байна өө чи эмээгээ ирэхээр нь хоол хийлгүүлээд идчих аав нь жаахан унтий.. харин чи энэ боов сүүг идээд уужий за. миний хүү чинь том болцон залуу юм чинь тэ... гэж хэлээд би өрөөрүүгээ яваад унтчихсийм...

2 цагийн дараа надыг сэрээжийнэ... ааваа эмээ байхгүй ээ... би одоо махгүй яахийн

босоод хартал том өрөөг эргүүлчихжээ... зурагтаа асаагаад Cartoon үзэжийнэ. идэж ууснаа тэрүүгээр нул асгаж зутгаж, өөрийгөө угаасан бололтой подвоолк нь ус..... ээжийнхээ цүнхийг онгойлгоод хамаг доторхийг нь тэрүүгээр нэг тараачихсан ааа бас коршоок дүүрэн ажил хэргийн үлдэгдэл, үнэр танар ванлий.... өөрийгөө бол хангалттай зугаалцуулж...............

хальт усанд оруулмар аядаад ажилруугаа эмээг нь ирэхээр нь зөрөөд гарах гэтэл ааваа хайртай шүү хурдан ирээрээ... ээжийг ирэхдээ эмээ бид 2т сүү авчир гэж хэлээрээ... үнжий гээд уруулаа цорвойлгоод....... үнэн хайр хүргэжийнэ аа

May 11, 2011

гарчиггүй

Зиак энэ байдлаараа бол ирэх сард золголтын баяраа дахин хийх нь байна шоо кккккккк. цас ороод байхлаар чинь ёолкоо гаргаад засдагиймоо гэж хүртэл бодогдох... Хурдан дулаараасай тэгүүл сайхан сэлэхсэн этр....

May 5, 2011

Хайр минь хөрөөгүй ч итгэл минь алдраад байх юм



Үүр цайх дөхөн одод ичэнгүйрэн нуугдаж нартаас нүүр буруулна
Үйлээ дагсан шаналал л надаас үл холдож сэтгэлийг үл амраана... Тайтгарахсан даа
Үзээд өнгөрүүлсэн амьдралын гэрэлтэй сүүдэртэй дурсамжууд хөвөрч
Үеийнхнээсээ түрүүлж бууралтсан тэргүүнийг минь өвтгөнө... Яамаар ч юм бэ дээ....

Хар дарсан зүүд мэт гунигт явдал болоогүй ч нэг л түгшүүртэй
Хайрлаж яваад хаягдсан сэтгэл өөрөө шаналгаатайнх юм болов уу... мэдэхгүй юм даа...
Хагацаж одсон тэр цаг харанхуйг надад авчирсан мэт байх нь
Хал үзэж хатуужсан эгэл төрхийг минь сүүдэртүүлж дээ хөө... Жам л юм байх даа

Инээмсэглэх мэт харагдавч сэтгэлийн гүнд бухимдал нуугдаж
Ирмүүн зоригтой мэт байвч итгэл алдран зүрх эмзэглээд л
Ихийг үзсэн насны л жам юм уу бүү мэд... Сэтгэл эзгүйрнэ
Идэр залуугийн ааль араншин намайг орхин одож дээ.. яах ч билээ...

Үүр шөнөөр нойр хулжиж хөнжилд жавар хургаад байх мэт санагдана
Үнэнч хайрын үгс цөөрөө юу даа... чамлалтай мэт бодогдоод болох биш
Үйл үйлээ дагадаг хорвоогийн жам ч юм бил үү хэлж мэдэшгүй нь
Үзэн ядалтаар амьдраагүйдээ л өөрийгөө тайвшруулах юм... Яалтай ч юм бэ

Хааяа нэг жаахан балгамаар санагдана... Хөлчүүрхэх л болох байх даа
Хар багын андуудаа дуудаар яримаар санагдана... Ирэхгүй л байх даа
Хагацал үзээгүй ч сэтгэл эзгүйрээд байх юм... Юуных юм бол доо
Хайр минь хөрөөгүй ч итгэл минь алдраад байх юм... Яагаад тэр юм бол доо...

Хонгорхон чиний дэргэд жаргалтай байсан тэр л үедээ эргээд очих юмсан
Хорвоогийн гуниг бүхний хайрын нулимсан дуслаар угааж ариутгахсан... Чадах болов уу
Хоёр сэтгэл нийлээд дэрвэлзэж асан тэр л мөчүүдийг санахлаар насны бууралд дарагдсан ч
Хорвоо чиний өмнө би өвдөг сөхөргүй дээ л гэж хичээх юм даа... Энэ амьдралыг яалтай...



миний биш танил ахийн маань шүлэг байгаамөө... таалагдаад чирээд ирсэн
эх сурвалж http://mr-freeman.blogmn.net/

May 4, 2011

Бороонд норсон бодлын хэлтэрхий

Бороо орж бодол норгоод л сайхан өдөр байна өө. Бага байхад яг л ийм бороо цас орсон сэрүүхэн бүрхэг өдөр ээж минь гараа гаргаж хийцтэй бас банштай цай чанаад л. Бид хэд өнөөхийг орондоо зөөлгөж идээд л. Тэгээд бүгдээрээ хөнжилөө нөмрөөд том өрөөнийхөө диван дээр эгнэж суучихаад зурагтаа үзээд суудагсан.

цаг хугацаа урсахийн хэрээр төрсөн гэрээсээ улам холдоод байгаам шиг санагдах. одоо ээжээрээ дахин цай чануулж уугаад, мөрийг нь налан суумаар байна. бүүдгэр энэ өдрийн дуслан орох бороо дурсамжуудыг минь сэргээж зүрхийг минь хөдөлгөх....
Болгож бүтээх гсн завгүй амьдралд минь урам өгч Урагшлах хүчийг өгдөг хэдхэн эрдэнэс болох үнэ цэнэ буй тэрэнд минь:

Миний эмэгтэй: надад буй хамаг л үнэ цэнэ бол тэр. Түүнгүйгээр би ямар ч амжилт, итгэлийг олохгүй байх байсан. Нөр их хичээл зүтгэлийг минь үнэлэн байж, наддаа үнэ цэнэтэйгээр ирсэн түүндээ би аминаасаа ч илүү хайртай. Сунаж унаталаа ажилчихаад хоол, орноос өөр зүйлийг бодох сөхөөгүй халтайчихаад ирэхдээ түүнийхээ инээмсэглэн угтахийг харахдаа л би Огт ядараагүй юм шигээр сэргэн босдог. Итгэл найдваргүй болж шантарч унахаар гутрахад минь энгэртээ нүүрийг минь нааж байгаад чи чаднаа, Чи үүнээс илүүг чадна би мэдэж байна. Яагаад гэвэл чи намайг өөртөө авах гэж 7 жил хүлээж чадсийм чинь энийг ч гсн давж чадна хэмээн итгэл төгс өгүүлдэг. Хайрт минь баярлалаа. Намайг гэж ирсэнд. Амьдралын бүхий баяр жаргал, гуниг зовлонгийн амтыг хувааж уухаар шийдсэнд баярлалаа. Тиймдээ ч би хуваагддаггүй бүтэн зүрхтэй байхийг, чамаасаа хэзээ ч урвахгүй байхад дандаа хичээдэг... Амьдралаас олсон хамгийн том эрдэнэс бол чи юм шүүдээ....

Миний хүү: Надад буй бүхий л итгэл найдвар, баяр жаргал бол тэр. Хүлээлгэн хүсүүлэн байж бидэндээ ирсэн үр минь. Чамайг аав нь дэндүү удаан хүлээсэндээ... Ааваа гэж дуудахад чинь Зүрх хичнээн ихээр булгилан цохилдог гээч. Ухаалаг сэргэлэн харцнаас чинь би ээжийг чинь сэтгэлийг олж хардагаа хүү минь. Хамаг бүхнээ зориулсан Нуган үр минь би чамдаа хайртай. Одоо л чи дөнгөж 3 нас хүрэх гэж байж би аавтайгаа шатар тоглоноо гээд л хөөрдөг. Аманд минь багтаж байсан бяцхан хөл нь одоо аль хэдийн том болсон. Гэхдээ л чи нялхаараа хэдийгээр өөрийгөө том болсон гэж хэлдэг ч. Аав нь чамайг өөрөөсөө ч илүү тууштай, бүтэн зүрхтэй, илэн далангүй, шударга эр хүн л болсон байхийг чинь хардаг зүүдэндээ... миний хүү тийм л болох болно. Аав нь итгэж байна бас хичээж байна. Тэнгэрээс тасарч өвөр дээр минь унаж ирсэн Од юм шүүдээ чи минь.

Ээж: Бодлоос минь уяатай байдаг миний л ээж. Цаг хугацааны эргүүлгээр хүү нь гэрээсээ дэндүү хол явждээ. Жилдээ л 3хан удаа харах юм танийгаа. Хааяахан л утсаар ярих юм. Хүүгээ уучлаараа. Эр хүний л заяа байхдаа гэрээсээ хол явах нь. Ярьж суухад өөдөөс минь харангаа миний хүү том залуу болжээ гээд үсийг минь илбэнгээ үнсэхэд таниас минь хайр халамж, дулаан үнэр амар цоргиж зүрхийг хайлуулдагаа ээж минь. Хүү нь таньруугаа очиж яваа шүү ээж минь. Би тандаа эрдэнэс болон мэндэлсэн бол Харин та хүүдээ Амин Сүнс минь юм шүүдээ ээжээ...

Дүү нар: Зовлон жаргал дунд мөр мөрөө түшилцэн бие биендээ нөмөр болохоор мэндэлцсэн дүүс минь Ах нь та нартаа хайртай шүү. Аавын жишгээр Хайртайгаа хэлж байгаагүй ээ агаа нь. Зандарч загнаж байхдаа Хайрын харцаар ширтэж байдагаа би. Гэрээсээ эхлэж ниссэн намайгаа дагаж та бүгд л гэрээсээ явцгаасан. Тунаж нэг нь голомтоо сахисан. Гэвч удалгүй тэр маань ахын замаар явах байх. Нар сарны ээлжлэх үес тааралдалгүй мөрөө хөөцгөөсөн ч Агаа гээд л дуудахад чинь Ах болсондоо бахархах бардамнах сэтгэл дотор минь буудагаа. Дүү байх ямарыг мэдэхгүй ч Ах байх ямарыг наддаа мэдрүүлдэг та нартаа агаа нь хайртай шүү. Дандаа л хайрладаг хамгаалдаг энэ л хариуцлагыг мөрөн дээр минь үүрүүлсэнд баярлалаа.... суусан газраасаа алт атгаад босохоос илүү үнэ цэнэтэй дүү нар минь....

Тэнэж төөрсөөр явтал аз надад нүүрээ харуулж үүд хаалгаа нээсэн нь та нар юм шүү дээ. Анд найз...

Энэ үгийг хэлэхээсээ өмнө нь би өөрөөсөө чи хэр найз вэ гэж асуудаг. Харин энэ удаад андын тангараг тавьж аяга тагш юм хувааж уугаагүй ч мөр мөрөө түшилцэн алхдаггүй ч зүрхнийхээ үгсийг, тархиныхаа бодлыг хуваалцдаг блог андууд та нарыгаа л гэнэ шүү дээ. Та нар байгаа болохоор би сэтгэл өег байдаг. Учир нь чиний бичлэг, чиний бодол миний дундуурыг дүүргэж, санаагүйг сануулж, хийгээгүйг хийж эхлэх хэрэгтэйг сануулдгийм. тиймдээ ч олж авсан дараагийн зүйл маань Блогмний анд та нар минь шүүдээ. Та бүхэн миний зүрхэнд ойрхон байдгийм даа......