Apr 29, 2011

"Ах дүүгээс ч дотно анд нөхөр бий."



Ямар ч хүний хувьд анд нөхөртэй байна гэдэг том хувь ерөөл юм.

Дутагдлыг чинь үл тоон таныг хайрладаг, бүрэн дүүрэн найдаж болох, таны сайн мууг мэддэг, бусад хүн нүүрэн дээр чинь долигонож зусардавч далдуур шоолж байхад танд зөвхөн чин үнэнийг хэлдэг, өөдөлж дэвшин биеэ тоохын цагт зөвлөгөө өгч, зэмлэж донгодох атлаа бусад хүн таныг ганцааранг чинь орхисон хүнд бэрх, уй гашуутай үед таныг тайвшруулж, зоригжуулдаг хүнтэй байна гэдэг…



Хэрвээ танд ийм нөхрийг олох завшаан олдвол түүнийг алдахгүйн тулд та бүхнийг хийдэг байг. Бид бие биедээ өгч, уучилж, тэвчин хүлээцтэй байх хэрэгтэй. Анд найзад минь өө дутагдал байдаг бол тэрийг нь бид тэвчих хэрэгтэй болох.
Бид энэ хорвоогийн бүх эд баялгаас хамгийн нандин нь болох итгэл хүлээсэн анд нөхрөө алдаж байснаас түүний бүх зүйлд нь найдаж, итгэж, бүх юмыг нь тэвчин хүлцэх ёстой. Бид өөрснөө найзынхаа итгэлтэй найз нь байж, чин сэтгэлээсээ хандах юм бол нэгэнт олсон найзаа алдана гэж хэзээ ч байхгүй.
– Чарльз Кинсли.

1 comment: