May 4, 2011

Бороонд норсон бодлын хэлтэрхий

Бороо орж бодол норгоод л сайхан өдөр байна өө. Бага байхад яг л ийм бороо цас орсон сэрүүхэн бүрхэг өдөр ээж минь гараа гаргаж хийцтэй бас банштай цай чанаад л. Бид хэд өнөөхийг орондоо зөөлгөж идээд л. Тэгээд бүгдээрээ хөнжилөө нөмрөөд том өрөөнийхөө диван дээр эгнэж суучихаад зурагтаа үзээд суудагсан.

цаг хугацаа урсахийн хэрээр төрсөн гэрээсээ улам холдоод байгаам шиг санагдах. одоо ээжээрээ дахин цай чануулж уугаад, мөрийг нь налан суумаар байна. бүүдгэр энэ өдрийн дуслан орох бороо дурсамжуудыг минь сэргээж зүрхийг минь хөдөлгөх....
Болгож бүтээх гсн завгүй амьдралд минь урам өгч Урагшлах хүчийг өгдөг хэдхэн эрдэнэс болох үнэ цэнэ буй тэрэнд минь:

Миний эмэгтэй: надад буй хамаг л үнэ цэнэ бол тэр. Түүнгүйгээр би ямар ч амжилт, итгэлийг олохгүй байх байсан. Нөр их хичээл зүтгэлийг минь үнэлэн байж, наддаа үнэ цэнэтэйгээр ирсэн түүндээ би аминаасаа ч илүү хайртай. Сунаж унаталаа ажилчихаад хоол, орноос өөр зүйлийг бодох сөхөөгүй халтайчихаад ирэхдээ түүнийхээ инээмсэглэн угтахийг харахдаа л би Огт ядараагүй юм шигээр сэргэн босдог. Итгэл найдваргүй болж шантарч унахаар гутрахад минь энгэртээ нүүрийг минь нааж байгаад чи чаднаа, Чи үүнээс илүүг чадна би мэдэж байна. Яагаад гэвэл чи намайг өөртөө авах гэж 7 жил хүлээж чадсийм чинь энийг ч гсн давж чадна хэмээн итгэл төгс өгүүлдэг. Хайрт минь баярлалаа. Намайг гэж ирсэнд. Амьдралын бүхий баяр жаргал, гуниг зовлонгийн амтыг хувааж уухаар шийдсэнд баярлалаа. Тиймдээ ч би хуваагддаггүй бүтэн зүрхтэй байхийг, чамаасаа хэзээ ч урвахгүй байхад дандаа хичээдэг... Амьдралаас олсон хамгийн том эрдэнэс бол чи юм шүүдээ....

Миний хүү: Надад буй бүхий л итгэл найдвар, баяр жаргал бол тэр. Хүлээлгэн хүсүүлэн байж бидэндээ ирсэн үр минь. Чамайг аав нь дэндүү удаан хүлээсэндээ... Ааваа гэж дуудахад чинь Зүрх хичнээн ихээр булгилан цохилдог гээч. Ухаалаг сэргэлэн харцнаас чинь би ээжийг чинь сэтгэлийг олж хардагаа хүү минь. Хамаг бүхнээ зориулсан Нуган үр минь би чамдаа хайртай. Одоо л чи дөнгөж 3 нас хүрэх гэж байж би аавтайгаа шатар тоглоноо гээд л хөөрдөг. Аманд минь багтаж байсан бяцхан хөл нь одоо аль хэдийн том болсон. Гэхдээ л чи нялхаараа хэдийгээр өөрийгөө том болсон гэж хэлдэг ч. Аав нь чамайг өөрөөсөө ч илүү тууштай, бүтэн зүрхтэй, илэн далангүй, шударга эр хүн л болсон байхийг чинь хардаг зүүдэндээ... миний хүү тийм л болох болно. Аав нь итгэж байна бас хичээж байна. Тэнгэрээс тасарч өвөр дээр минь унаж ирсэн Од юм шүүдээ чи минь.

Ээж: Бодлоос минь уяатай байдаг миний л ээж. Цаг хугацааны эргүүлгээр хүү нь гэрээсээ дэндүү хол явждээ. Жилдээ л 3хан удаа харах юм танийгаа. Хааяахан л утсаар ярих юм. Хүүгээ уучлаараа. Эр хүний л заяа байхдаа гэрээсээ хол явах нь. Ярьж суухад өөдөөс минь харангаа миний хүү том залуу болжээ гээд үсийг минь илбэнгээ үнсэхэд таниас минь хайр халамж, дулаан үнэр амар цоргиж зүрхийг хайлуулдагаа ээж минь. Хүү нь таньруугаа очиж яваа шүү ээж минь. Би тандаа эрдэнэс болон мэндэлсэн бол Харин та хүүдээ Амин Сүнс минь юм шүүдээ ээжээ...

Дүү нар: Зовлон жаргал дунд мөр мөрөө түшилцэн бие биендээ нөмөр болохоор мэндэлцсэн дүүс минь Ах нь та нартаа хайртай шүү. Аавын жишгээр Хайртайгаа хэлж байгаагүй ээ агаа нь. Зандарч загнаж байхдаа Хайрын харцаар ширтэж байдагаа би. Гэрээсээ эхлэж ниссэн намайгаа дагаж та бүгд л гэрээсээ явцгаасан. Тунаж нэг нь голомтоо сахисан. Гэвч удалгүй тэр маань ахын замаар явах байх. Нар сарны ээлжлэх үес тааралдалгүй мөрөө хөөцгөөсөн ч Агаа гээд л дуудахад чинь Ах болсондоо бахархах бардамнах сэтгэл дотор минь буудагаа. Дүү байх ямарыг мэдэхгүй ч Ах байх ямарыг наддаа мэдрүүлдэг та нартаа агаа нь хайртай шүү. Дандаа л хайрладаг хамгаалдаг энэ л хариуцлагыг мөрөн дээр минь үүрүүлсэнд баярлалаа.... суусан газраасаа алт атгаад босохоос илүү үнэ цэнэтэй дүү нар минь....

Тэнэж төөрсөөр явтал аз надад нүүрээ харуулж үүд хаалгаа нээсэн нь та нар юм шүү дээ. Анд найз...

Энэ үгийг хэлэхээсээ өмнө нь би өөрөөсөө чи хэр найз вэ гэж асуудаг. Харин энэ удаад андын тангараг тавьж аяга тагш юм хувааж уугаагүй ч мөр мөрөө түшилцэн алхдаггүй ч зүрхнийхээ үгсийг, тархиныхаа бодлыг хуваалцдаг блог андууд та нарыгаа л гэнэ шүү дээ. Та нар байгаа болохоор би сэтгэл өег байдаг. Учир нь чиний бичлэг, чиний бодол миний дундуурыг дүүргэж, санаагүйг сануулж, хийгээгүйг хийж эхлэх хэрэгтэйг сануулдгийм. тиймдээ ч олж авсан дараагийн зүйл маань Блогмний анд та нар минь шүүдээ. Та бүхэн миний зүрхэнд ойрхон байдгийм даа......

2 comments:

Gutalchin said...

- 7n jil gedeg aguu tevcheer, uigagui hodolmor shuu. Tesver tevcheeriinhee huchind hamgaas unetei erdenee olon az jargalaar duuren byalhaj bgaad n chinii omnoos bayartai bn ;)

- Yag budaatai tsai uuhiimsoon geed bodjiisiin hehe

Түмэнбаярын Аззаяа said...

hehe neeree bodol ystoi norgosiiishu ene boroo :)