Apr 28, 2011

***247***


бид 2 гэрлэчихээд дор хаяж 2-3 жилийн дараа хүүхэдтэй болно шүү гэж тохирч байж билээ. тэгсэн тохирсон хугацаа хэтрээд удаж удаж, хүлээлгэж хүлээлгэж, байж үнэ цэнэтэйгээр ирсэн хүүтэй болсийм. Би тэр үед их сандарсан. санаа зовсон. Учир нь хэзээ ч барааг нь хараагүй түүнийгээ хараад хайрлаж чадах боловуу гэж....
Харин нүдэн дээр ээжээсээ урсан гарах түүнийгээ харахдаа нулимсаа барьж дийлээгүй. Гар дээр минь унаад ирэх түүнийг харж, уйлах дууг нь сонсоод, улаан нялзрай түүнийг хайрлах хайр Зүрхэн дотор минь байж л байхийг мэдрэхдээ ихэд гайхсан.

Өдөр ирэх тусам мариа суугаад аавыгаа хараад инээмсэглэх хүүгээ харахдаа хэзээ нэг хэлд орж хайртайгаа хэлэх болоо гэж догдлон хүлээсэн....

Хэд хоног ажлаар холын хол явчихаад ирсийм. нээх их удаагүй ээ. 7 хоног л болсийм... Иртэл гэр эзэнгүй бүгд албандаа.
Оройхон бүгд л алба албанаасаа ирлээ. Хүү надыг хараад бөөн баяр, онгироод... бэлэг болгож авчирсан хэдэн цэргийн бодийг нь дор нь хутгалаа... надыг эзгүйд сурсан мэдсэнээ гайхуулж гарлаа... /тэр үед 2 дөхөж байсан/

Хүүгээ унтуулахаар үлгэрийг нь уншиж, дууг нь дуулж байтал хүү надыг харсанаа.
Ааваа би таныг зөндөө санасаан. Хайртай шоо... гээд том хүн шиг тэвэрдэгийн.
Нүдээр дүүрэн Ус...

би ч бас хүүдээ маш их хайртай. Аав нь ч гсн чамайг зөндөө санасаан. Хайртай шүү миний хүү. сайхан амраараа...

миний хамгийн жаргалтай шөнө байсан. шөнөжин баярлаж бас уйлж хоносон. Хүлээж байгаагүй цагтаа хүлээж байгаагүй үг сонссондоо....


4 comments:

chuups said...

sain aav bnaa, iim aavuud olon baigaasai

Гуталчин said...

tanaihig ingej neg oloh gej neeree gesnees sain aav bn shuu.

beegii unshaad huugeer chn bas chamaar baharhav ;D

Оргил said...

muu urvagch ingej yavdiin bii vii sii dii

Хүслийнжигүүр said...

Чуупс: ийм эрчүүд монголоор дүүрэн байгаал

Гуталчин: Сайн эрсэн бол эрт олох л байсан шд хэхэ бахархсанд баярлалаа :)

Дао: Найз нь Боловсролын довтолгоонд өртөөд сүүлдээ бичихээ ч больмоор санагдсийшд ккккк... тэгээд сүүлдээ эндээ хэсэг хугацаанд байдгиймоо санагдаад ккккккк уг нь чамайг дууриасан царайтай шд :P