Jan 5, 2010

Лаа шүдэнз 2


Лаа шүдэнз 2

Шүдэнз Лаанд хэлсэн нь: Алив анд минь гэрэлтээч. Би чамайг асаагаад өгөх үү?
Лаа хариуд нь "Хэрэггүй, хэрэв би асвал улам жижигрэн, өнгө будаг хэлбэр дүрсээ алдана шүү дээ. Тэгээд хэн намайг хараад "ямар сайхан лаа вэ?" гэж хэлэхгүй шдээ! Хэрэггүй, найз минь".
Шүдэнз: Энд харанхуй байна шүү дээ, хэн ч чиний сайхныг харахгүй шүү дээ! Чи заавал асах хэрэгтэй гэв.
Лаа: "Тэр надад хамаагүй би үргэлж гоёоороо байхыг хүсэж байна" гэлээ.



Шүдэнз түүнийг орхин өөр лааг гэрэлтүүлээд ганц хором хүрэхгүй шатаад дуусжээ. Шүдэнзний асаасан тэр лааны гэрэлд эргэн тойроны бүхийл зүйл тодорон харагдахад асаагүй үлдсэн лаа үнэхээр сайхан харагдаж байлаа. Өөрийн гоё сайхныг бахархаж ханахгүй байгаа лаа, Асаж буй лааны гэрэл рүү инээмсэглэн харах хүүгийн цогтой нүд, нялх хүүхдээ хайрлан энхрийлж буй ээжийн царай зэрэг хүний амьдралын нууцлаг бөгөөд үзэсгэлэнтэй олон зүйлсийг харах сөхөө үгүй байлаа.

Хичнээн удаан өөрийгөө л харан баяссан юм бүү мэд хажуудах бүхэн өөрийг нь бас харж гайхан байгаадаа хэмээн бодсоор эргэн тойрноо харахдаа л тэр асаж буй лааны гэрэлд хайр, итгэл, баяр хөөр, гэр бүл, гэх мэт хүний амьдралд байгаа бүхэн өөртэй нь зүйрлэшгүй үзэсгэлэнтэй болохыг хараад гайхан алмайрчээ.

Гэвч тэр бүх орчныг бүхэлд нь харж чадсангүй. Түүний гоёомсог бие асаж буй лааны гэрлийгг халхалан өрөөний нэгээхэн хэсгийг харанхуйлж байлаа.
өөрөө л асахаас нааш тэрхүү харанхуйд өөр ямар гоо үзэсгэлэн, гайхамшиг нуугдаж байгаа мэдэх арга өнөөх лаанд байсангүй.

Та энэ амьдралд нэг бол гэрэлтэнэ эс бөгөөс харанхуйлна... Жигүүр


13 comments:

Оргил said...

магадгүй бусдыг гэрэлтүүлэхийн төлөө өөрийгөө золиосолсноос илүүг хийж бүтээгээд бага сага харанхуйлаад амьд явбал яасын :P

Хүслийнжигүүр said...

чи ч тэгэж л бодно л доо хэхэ :P

Оргил said...

чи тэгээд өөрөөр бодоод байгаамуу

Хүслийнжигүүр said...

илүү ихийг яаж харанхуйд хийхийн. Гэрэлтэйд хүн ихийг бүтээдэг бишүү.

Оргил said...

setgeechee chi mi geed sain duraaraa gereltuuleh ulsuud zunduu bhad bi iluushdee chinii gereld tee ihiig amjuulaal ai :P

secretwish said...

áè ÷ îäîî ºðººëèéí òºëºº ººðºº øàòàæ äóóñ÷ áàéãàà ëàà äîî êêê
çàðèìäàà òýõäýý óíòàð÷ õàðàíõóéë÷ààë áàéãóóë ç¿ãýýð ñàíàãäààäààãàà :P

ÿìàð óäààí àìàðäàã õ¿í áàé àéí

SECRETwish said...

áè ÷ îäîî ºðººëèéí òºëºº ººðºº øàòàæ äóóñ÷ áàéãàà ëàà äîî êêê
çàðèìäàà òýõäýý óíòàð÷ õàðàíõóéë÷ààë áàéãóóë ç¿ãýýð ñàíàãäààäààãàà :P

ÿìàð óäààí àìàðäàã õ¿í áàé àéí

Alta said...

comment haa bichihiimbe гээл яаг орилох гэж байлаа.
Хүн болгон гэрэлтэх ёстой гэж боддогшүү

Anonymous said...

Lol. mgl.oos garaad gadaadad 20 jil amidraad nasnii bogsond VXEXED zowxon amid uldsen xamaatnuud mini uilna,
mgl.doo ochood 20 jild uls tord zutgeed buuduulaad xorluulaad VXEXED ilvv olon xvn uilax bolow uu?

xvndetgen yslow

tatah

Хүслийнжигүүр said...

Магадгүй надыг нас барахад хамаг юмаа зориулж байсан ажлынхан маань ирээд .... Жигүүрээ чи бидний ноён нуруу байсан шоо. Чи байсан болохоор бид энэ бүх амжилтыг бий болгосон. Чиний орон зай, хичээл зүтгэл, нийтэч хөгжилтэй байдал чинь бидэнд их л дутагдана даа гээд бүгд л уйлаад явах ч хэдэн хоногийн дараа миний оронд надаас илүү илжиг шиг зүтгэх хэн нэгнийг тавиад л цаашлах болно...
Магадгүй найз нар маань ирээд.... Жигүүрээ чи бидний дунд гэрэл байсан шоо. Биднийг эвлэрүүлдэг нь, Алдаж эндэхэд минь түшдэг нь тулдаг нь, зааж зөвлөдөг нь, Загнаж босгодог нь чи л байсан. Одоо бид чамаараа дутна даа гээд гашуудсан ч хэдэн сарын дараа өөр өөрсдийн амьдралаа аваад л явцгаах болно.
Харин.... Хамгийн бага цаг гаргаж байсан гэр бүлийнхэн маань надаар олон жил дутаж, хамгийн их гашуудах болно....
Тэгээд би хаана хамгийн их гэрэлтэх ёстой Тэр газраа л Байх хэрэгтэй...

жигүүр

Оргил said...

гэрэлтэх ёстой газраа л гэрэлт гэдэг чинь харин үнэн үг байхаа.

Melody said...

Ер нь бол гайхалтай санаа юм. надад яагаад ч юм оросын хөөрхөн хүүхэлдэйн кино шиг санагдчихлаа, Жигүүрээ энэ бичлэгээ нэг бүрэн хэмжээний бүтээл болгооч хэмээн санал дэвшүүлж байна шүү.

Я.Баяраа said...

bugd nevt gerelteh yostoi