Mar 18, 2010

Аваргуудын лигийн тоглолтууд сонирхолтой болсоор...

Өнгөрсөн шөнө миний хайрт Барса маань Шутгартийг талбай дээрээ 4*0 оор бут ниргэж миний сэтгэл санааг майр сайхан болгов. Ядаж байхад өнөөдөр чинь эр цэргийн баярын өдөр юмсан.

Далимд нь Эхийн цагаан сүү нь үгүй ч Эцгийн халуун хайр нь байдаг. Эр цэргийн албанд мордоогүй ч Эх орноо гэсэн сэтгэл нь байдаг. Нулимс гаргам ширүүн үгтэй ч Нуугдмал сэтгэл нь дэндүү уян. Зангидаж атгасан гар хатуу ч Зүрхэндээ тэд дэндүү өрөвчхөн. Өдөөд ирэх дайсны өөдөөс Өрсөөд давших нь МОНГОЛ Эрчүүд Өөрийн гэсэн эх орон, эмэгтэйчүүдээ Цээжээрээ хамгаалах БИД МОНГОЛ Эрчүүд.
Ингээд бүх эрчүүддээ Цэргийн Баярын мэнд хүргэе!

Харин энэ хооронд аваргуудын лигийн шөвгийн 8 багийн нэрс тодорчихлоо.. үүнд Английн Маню, Арсенал, Германы Баяайрн/яаж бичихийг мэддэгүй ээ тоймлоод хаячихлаа/, Францийн Леон, Оросын ЦСКА москва, Италийн Интер Милан, Тэгээд миний хонгор хайрт Барса /хэхэ. майр өхөөрдсөн/ бас нэг Бордеах гэж нэг баг хаанахыг нь мэдэхгүй ээ/үнэн хэрэгтээ би барсагаасаа өөр багийг нээх их мэдээд байдаггүй/

За тэгээд шөвгийн наймын тоглолтууд 3 сарын 30 наас эхлэнэ.

Тэгээд Барсагийнхаа тоглолтуудыг үзээд байна даа. Оросоос орж байгаа ЦСКаг бас дэмжинэ гэжуугаа. удахгүй шөвгийн наймын сугалаагаар хэн хэнтэй учирах нь тодорхой болно. Би хувьдаа барсагаа Манютай таараад алаад өгөөсөө гэж л бодож байна . :P

ингээд бүх эрчүүддээ сайхан баярлахийг хүсье. Маргааш ажилтай учир идэж уухаа тохирууаараа гэж зөвлий. /морьтой чингэс уу л гэдгийм байна лээ/ ккккккккк
Амжилт шүү Андууд минь


No comments: