Sep 1, 2009

Шинэ хичээлийн жилийн тухай судалгаа...

Өнөөдөр есдүгээр сарын нэгэн. Бяцхан охин аавдаа хөтлүүлж, гартаа цэцэг барин инээмсэглэх жаалууд гудмаар алхаж, нийслэл хотод маань баяр баясал, инээд хөөр бэлэглэн өнгө, жавхаа нэмнэ.
Энэ хичээлийн жилд 783 цэцэрлэгт 140 гаруй мянган хүүхэд, ерөнхий боловсролын 752 сургуульд 535 шахам мянган хүүхэд, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн 64 төвд 45 орчим мянган сурагч, 150 их, дээд сургууль, коллежид 160 гаруй мянган оюутан суралцана.


Мөн ах, эгч нартайгаа зэрэгцэн эрдмийн их өргөөнөө анх удаа алхан орж буй 53,6 мянган бяцхан жаалууд байгаа.
Харин хүүхдүүддээ эрдэм мэдлэгийг түгээхээр улсын хэмжээнд нийт 37 мянган багш ажиллана.
Хичээлийн шинэ жилийн эхний хичээлийг уламжлал ёсоор МУ-ын ерөнхийлөгчийн зарлигын дагуу "Монголын нууц товчоо"зохиолоор явуулж байхаар болсон билээ. Өглөөний 8 цаг 30 минутанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Эко теле хичээл”-ийг 3-р дунд сургууль дээр явууллаа.

No comments: