Sep 1, 2009

Тэртээх 90 ээд он жилүүд...

Урьд шөнө "17agian"-г үзсийн. Шөнө дунд эргээд хүүхэд болчихсон багшдаа асуугдаж байна. бас дүүгийнхээ заваартуулсан хувцасыг угааж байна, ээждээ хоолыг нь аягалж өгч байна, аавтайгаа шатар тоглож байна гэж зүүдэллээ. Өглөө сэрчихээд нөгөө дуун дээрх шиг галт тэргэнд суугаад үзчихсэн мэт санагдаад сэтгэл нэг л өег...


Ажил руугаа алхах замдаа Аав ээжийнхээ гараас хөтлөн явах тэднийг харахад сэтгэл нэг л баясангуй бас догдлонгуй.

Тэртээ нилээн хэдэн жилийн өмнө дөө. Энэ өглөө 5 цагт болчихоод хичээлдээ явий гээд ээж аавыгаа дуудаж сэрээж байсан нь санагдаад... Тэр өдрийн хичээл ямар болж өнгөрснийг сайн санадаггүй ч гэртээ ирэхдээ шинэ цүнх хичээлийн хэрэглэл бүх зүйлээ хаа нэгтэй хаяад гэртээ ирж байснаа санадгийн... хэхэ тэгээд 14 хоног нэг дэвтэр нэг үзэгтэй л хичээлдээ явж билээ. /аав ээж шинийг авч өгтөл/
тэгэж хичээлд орсноос хойш 22 цас орж 22 удаа хайлж хэхэ. Цаг хугацаа гэж...

Дахиад нэг форм өмсөж, хумсаа, самаа, цамцныхаа захаа, гутлынхаа алчуурыг шалгуулж, Гараа черниль болгочихсон хүүхэдтэй зодолдоод хувцасаа урчихсан хүзүүндээ гахай зүүчихсэн ангиудаар хэсэж цоллуулахиймсан. хэхэ
Дахиад аав ээжийгээ багш нарын хуралд дуудуулаад... Ангиа цэвэрлэж, урд талынхаа охины үсийг сандалтай уяж, хөвгүүдийнхээ сандал дээр коноп дээш харуулж зүгүйтэж, тэгээд нэг бах таваа ханатал инээхиймсан.
Хичээлээ тараад сургуулийнхаа буланд хэдүүлээ нийлж аваад тэвэгдээд л... Дараа нь талхандаа оочирлоод л хэхэ...

Эргээд харахад дурсах юмтай ярих яриатай сайхан он жилүүд минь гэж... Ингэж нэг өнөөдөр надад үгүйлэгдэх гэж...

Найз маань өнөөдрийнхөө энэ мэдлэгтэйгээ буцаад хүүхэд болуул би ч будаа болгож өгнө л дөө гэж ирээд сүүрс алдсийн. Харин би бол буцаж нэг өдөр ч гсн байж үзэх юмсаан гэж бодсоон.


5 comments:

secretwish said...

хэхэхэ өнөөдөр хөөрхөн бналээ шүү, жижигхээн хүүхдүүд цүнх үүрээд л, 6 настай ордог болчихсон чинь нээх эгдүүтэй юмнууд харагдаад байналээ, одооны банди нар үснээс зулгааж, малгай авч зугтааж барьдаггүй л юм билээ, би нээрээ багадаа зовжээсий шүү ккк

Хүслийнжигүүр said...

хэхэ. Энийг ч харин юм хөгжинөө гэж хэлдгийн... гээлоо. хэхэ. юм хөгжих тусам нэг талаасаа соёлжоод байгаа ч юм шиг гүү ч юм шиг. хүрлээ шиг эргэлзээтэй. миний үед одоо бодоход зэрлэг ч байж... :D

soulmate said...

намар болоод тэрүү дурсамжууд их сөхөгдөж байнаа

Хүслийнжигүүр said...

Энэ л залуу насанд дурсамж болон үлдэх зураг захиа... Тэгээд л намар болж Шувууд буцаад л, модод шарлаад, навчис унаад л ... Юу болоод өнгөрөвөө дурлачихлаа гэж үү. гсн... хэхэ

soulmate said...

энэ нээрээ даж дуу шүү