Sep 17, 2009

түүх № 1



Хайрт минь жаахан дүлээрээ. Толгой нь цухуйжийнэ. Одоо жаахан хүчилчих гэж байтал хүүгийн маань бяцхан толгой гарч ирлээ. Түүнийг хармагцаа зүрх минь лугшаад хоолой зангиран нүднээс минь өөрийн эрхгүй нулимс асгараад л толгой нь гараад ирлээ гэж хэлэх зуур хүүе гэхийн завдалгүй бүтэн бие нь гулгаад гараад ирэх нь тэр.

Даавуу бэлдээд анаж байсан би арайхийн газар унахаас нь өмнө хүүгээ барьж авлаа. Хүүгийнхээ уйлах дуутай зэрэгцэн хүү байна хүү байна гэж хэлээд уйлахыг минь сонссон эхнэр маань ашгүй дээ гэж хэлээд мэгшин уйлж билээ. Хүүгийнхээ хүйг өөрийн гараар боон тасдаж байхдаа 34 цаг өвдсөнийхөө дараа хүүгээ хөхүүлэн суухдаа их л жаргалтай байгаа эхнэрээ хараад хар багийн минь мөрөөдөл биелж байгааг мэдэрч билээ.

Би гэж хар нялхын нэг том мөрөөдлийг тээсэн хүн. Үеийн маань найзууд ÿмар их äýýä сургуульä орохоо, ямар ажилтай болохоо, эсүүл бүүр ямар орон руу явах тухай мөрөөдөж байхад “Том болоод би сайн аав, халамжит нөхөр баймаар байна “ гэж хүсдэг байсийм.

Энэ их мөрөөдлөө тээсээр 8-р ангид ороод удаагүй байлаа. Нэг удаа Дээд ангийнханыгаа заал аван тоглож байгааг харж суухдаа Өтгөн хар хөмсөгний дор давхараатай том нүдтэй охиныг хараад л хорвоо түүнээс гоо үзэсгэлэнг огт хармалаагүйг нь бишрэнгээ түүнд татагдаж билээ. Нилээд хэд хоногийн дараа түүнтэй биечлэн танилцах завшаан тохиосийн. Уулзах тусам сэтгэлд дотноос дотно болох түүндээ сэтгэл алдаран дурлаж буйгаа анхны цас хаялах тэр л үед би ухаарсийн.

Хайрыг хорих тусам улам дэлбэрдгийн билээ. Тэсэж чадалгүй шинэ жилийн өмнөхөн өөрийн хайрын Эзэндээ миний хувьд л хамгийн жаргалтай санагдах тэр л сайхан үгсээ хэлсийн. Тэр маань миний хэлэх үгийг бүгдийг сонсож дуусгаад юу ч хэлэлгүй гэртээ ороод маргаашнаас нь эхлээд надаас дөлж зугтааж эхэлсийн.
Одоо бодоход юу ч боддоггүй, басхүү дэндүү тэнэгхэн томоогүй балчир байждээ. Өөрөөсөө эгчмэдхэн хүнä дурлаад...

Миний хамгийн том алдаа маань түүний хувьд хэн нэгэн, эсүүл бүүр эр хүн, залуу хүн гэдгээ хүлээн зөвшөөрүүлэхээсээ илүүтэйгээр дүү нь байхдаа хайр зарласан явдал байсийн. Тэр бол 95 оны өвөл байлаа. Дурласан хүний хийдгийг би хийж, дургүйцсэн хүндээ гаргадаг хандлага, үйлдлийг тэр минь гаргасаар хичнээн өдрүүдийг өнгөрөөсийн. Би бүр шалдаа бууж шантарч эхэллээ. Үргэжлэл бий...

8 comments:

soulmate said...

үлгэр дандаа сайхан төгсдөг

...

Хүслийнжигүүр said...

Үлгэр биш амьдрал... амьдрал заримдаа үлгэр шиг. Эсүүл бүүр үлгэрээс илүү...

Anonymous said...

үргэлжлэлийг нь хүлээжээе

secretwish

oldoshaksli said...

zurgiig chin harlaa.
az jargal husie!

Хүслийнжигүүр said...

Вишээ. удаан хүлээлгэхгүй гэж найдажийнэ.

4-т хэцүү нэртэй ч юмдаа чи. хэхэ
Зураг хараад аз жаргал хүссэнд талархий. хэхэ

Anonymous said...

үргэлжлэлийг нь хүлээсээр л....

secretwish

зэрэглээ said...

setgel hodlov.

chuups said...

urgeljilel yasan beee?