Саяхан ээжийгээ аргалд явжийнэ гэж зүүдлээд. Би нээх зүүдлээд байдаггүй л дээ. Эсүүл зүүдэлсэн зүүдээ санадаггүй ч байж болох л юм. Ойрын үед ээжийгээ хэтэрхий их санаад байна. Яагаад ч юм амьдралын эргүүлэг ээжийг минь хэтэрхий их зовоож дээ ч гэж бодох юм. Энэ бодолтой маань ч зүүд холбоотой байх.
Би айлын ууган хүү болж мэндэлсийн. Бас ч гүү 4 дүүг гарыг нь ганзганд хөлийг нь дөрөөнд хүргэхэд гол үүрэг гүйцэтгэсэн хүү. Ах байх жаргал зовлонг амссандаа би дэндүү жаргалтай байдгийн. Жижигхэн гарнаас нь хөтлөөд дүү нартайгаа алхдаг. Хамтдаа уйлж, дуулж, инээж хөөрч, хааяахан ахын зэмлэл хүртээгээд л... Тэр өдрүүд хэзээ ч эргэж ирэхгүй. Гэхдээ сэтгэлийн минь гүнд томоос том орон зай эзлэн оршсоор л... Хүний амьдрал урт бас баян гэдэг. Өнөөдөр бид тэр баян амьдралаас өөр өөрийнхөөрөө хутган амьдарч явна. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр ээжийнхээ хувьд би ямар хүү байсийм бол гэдэг асуулт бас эргэлзээ төрөх юм.
Миний бага нас картны бараанд дугаарладаг тэр үед өнгөрсийм. Өглөө болгон картныхаа талхыг авахаар гэрээсээ гараад л өөрийнхөө хэмжээнд үүрэг хариуцлагаа ухамсарладаг байж. Харин оочир энтрийн хувьд бол гамшиг. Бөөн шахцалдаан дундаас арай гэж гарч ирдэг байв.
Ээж маань хайр нь гаднаа хал нь дотроо тийм л нэгэн монгол эмэгтэй. Аав маань гэртээ бараг үзэгддэггүй байсан болохоор ээж маань гэрийн эзэн нь ч эзэгтэй нь байж чадсан. Тэгээд яалт ч гүү амьдрахын эрхээр би дүү нарыгаа хүмүүжүүлэх бас хоол ундыг авах, сард нь хүргэх, бас санхүүд нь туслах гээд нилээдгүй ачаатай, хариуцлагатай хүн болж өссийн. Өнөөдөр хүний дайтай гэдэс цатгалан, мөр бүтэн, зөв амьдарч яваад маань ээжийн минь амьдралд хандах хандлага, бидний төлөө бүхнээ зориулсан сэтгэлийнх нь шан хэмээн бодно.
Хэдийгээр ухамсар хүмүүжил маань сайн байсан ч хүүхэд болсийм хойно би сахилгүйтэх нь энүүхэнд байлаа. Ээжийгээ бидний төлөө ямар их хөдөлмөрлөж байгааг харахдаа ээждээ аль болохоор нөмөр нөөлөг тус нь болох гэж хэрэндээ л мэрийдэг байсийн. Харин ээж маань энэ бүхэнд миний хүү том болжийно доо гэхээс өөрийг хэлдэггүй байлаа. Гэхдээ энэ хорвоо дээр хүн болж төрөөд сонссон магтаалын дундаас “Том болж дээ миний хүү” гэдэг энэ үг шиг сайхан үг байгаагүй ч байж болох л юм.
Нэг удаа хэдэн найзуудтайгаа нийлээд би ээждээ ч хэлэлгүй хөдөө зугаалганд явчихваа./дэндүү хөөрүү байсан болохоор, хөөрсөндөө хэлэхээ мартчихгүй юу/3 хонож ирчихээд ээждээ хэлээгүйгээ санаад айгаад гэртээ харилгүй найзындаа дахиад 2 хоночихов. Эцэст нь ээж маань намайг ирснийг найзындаа байгааг мэдэлгүй хаачихав. Дүүг маань явуулж намайг дуудуулсан байгаам.
Гэрийнхээ үүдэнд хаалгаа яаж цохих, ээж ирээд намайг яаж хэлж хаанаас цохиж зодох хийгээд түүнээс хэрхэн бултахаа төсөөлөн зогсох надад тэр хэдэн хором ямар удаан санагдсан гээч. Зүрх алдан зогсож зогсож хаалга тогшиход ашгүй дүү маань хаалга нээж өглөө. Том өрөөнд юм оён суух ээждээ юу хэлэхээ мэдэхгүй хий дэмий л үүдэнд зогсох намайг харсан ээж маань юу ч хэлэлгүй уйлсийн. Ингэснээс намайг зодсон бол би хамаагүй бага зовох байсан байхгүй юу. Ээжийгээ тэврэн хамт уйлахдаа би анх удаагаа ээждээ хайртайгаа хэлсийн. Магадгүй ингэж би өнгөрсөн он жилүүдэд ээждээ хүссэн ч хэлж чаддаггүй байсан үгээ хэлсийн. Тэр явдалаас хойш ээждээ хайртай үргэлж хэлдэг болсийн.. Мөн зав гарвал дандаа зургаа авхуулдаг болж билээ.
Бүхэл бүтэн тав хоног ижий минь миний төлөө яаж зовж, сэтгэлээ чилээсэн бол. Одоо ч гэсэн ажил амьдралын мөр хөөгөөд тэр бүр хайртайгаа хэлж чадахгүй л юм. Хорвоо дэлхий уудам хийх ажил их гэдэг ч ээждээ хайртай гэж хэлэх тэр боломжийг өөрөө өөртөө олгож сурах хэрэгтэйм шиг байгаан. Харин саяны зүүдээс болоод хэдэн өдөр сэтгэл тавгүй л явна. Ажил амьдралын эрхээр хүү нь тусдаа гаран аавын гэрээс холдсноос хойш нилээн он жилүүд явчихаж. За яадгий энэ ажил ямар хамаатай ийн. Ээжрүүгээ явий. Очиод сайхан тэвэрч аваад аавынхаа гэрт нэг хоний. Аргалд эргэж ирэхээргүйгээр явахаас нь өмнө сэтгэлээ дүүртэл цаг өнгөрөөхсөн.
7 comments:
aaviin gert honoh saihaan.
eejiin tuhai, aaviin tuhai,tednii hair halamjiin tuhai haya neg haa negteegees unshihaar nudend nulims duureed irdiin.
ter ued uuruu uurtuu etseg ehee aldchihsan hun bish yund ingediin gej helj baij duursen nulimsaa shirgeene :)
ingeed tsaash n olon yum bichmeer baigaa ch zogsooyo,hehe.
yutai ch saihan temdeglel unshlaa.
Тавтай морилно уу.
jiguur bolildoo lag aaviin ger yum shig hun amitan urij zalaal ai!
ene chin nogoo zeregle-g uiluuldag bichleg baisht. unshkuai.
Юм юм бодогдуулсан сайхан бичлэг болжээ, блогчин танд талархлаа \нүдээ арчиж нусаа татав\
аавын гэрээс гараад 4 жил болсны дараа нэг удаа 7 хоног аавындаа хоносон, тэхэд нээх зүйл мэдрэгдээгүй, саяхан бас 7 хоносон, харин энэ удаа гэрээ ямар их санасанаа гэнэт маш ихээр мэдэрсэн, хааяадаа ороод л гарахаас хонож өнжиж чадах бишдээ, тэднийгээ ямар их санасанаа сая л мэдэрсэн, очоод хонох тэд минь байгаад бас мааш их баярласан, даанч сураагүй болохоор бас л хайртайгаа хэлж чадаагүй, ойрын үед заавал очиж ээжтэйгээ заавалчгүй сэтгэлээ нээтэл ярилцанаа, үнэхээр уйлуулдаг бичлэг юмаа,... нусаа нэг татчий нулимсаа нэг шударчий... юм юм бодогдож байнадаа...
ээ би ямар тэнэг юм бэ, нөгөөхөө рефлексээрээ бас оруулчлаа, уулаасаа нүүхээс өөр аргагүй боллоо л доо хэхэхэ
Чи хэлэхгүй дуугүй л байхын бол хэн ч чамайг тэр гэж мэдэхгүй шд ээ. Саатан морилно уу. умгар гэрт маань..
Post a Comment