Өнөөдөр миний Конторлон суудаг өрөөний шалыг ваксдаад (Лакдсантай төстэй). Би гэдэг хүн 3 өрөөнийхөө тавилгийг коридортоо гаргачихаад ганцаар сахиж суулаа, нилээн хэдэн цагаар.
Одоо л найзуудынхаа тарыг мэддэг цаг. Хэрэв миний хамгийн сайн найз л бол надтай хамт ханьтай суухаар ирнэ гээл бодлоо. (Угнь хамгийн сайн найз болох ханиа ядарна гээд гэрлүү нь явуулчихсан) Тэгсэн энэ түүх санаанд ордогийн…..
Нэг өдөр ус цэцэг хоёр тааралдаж найзууд болцгоожээ. Эхний үед сайхан найзууд шиг үерхэж байлаа. Мэдээж бие биеэ танихын тулд цаг хугацаа хэрэгтэй байлаа. Цаг хугацаа улиран өнгөрсөөр, цэцэг маш их аз жаргалтай болжээ. Аз жаргалдаа умбасан тэрээр усанд хайртай болсноо ойлгожээ. Анхны хайртайгаа учирсан цэцэг тансаг сайхан үнэрээ тал бүр лүү цацан “Энэ сайхан үнэрийг зөвхөн ус чамдаа л зориулъя” гэж байв. Хэсэг хугацааны дараа ус ч гэсэн цэцгэнд хайртай болсноо ойлгожээ. Цэцгэнд өгсөн усны хайр нь ч гэсэн анхных нь байлаа. Өдөр хоног ээлжлэн өнгөрсөөр цэцэг, “Ус надад хайртай болов уу?” гэж бодож эхлэв. Яагаад гэвэл ус цэцгийг нэг их анхааран халамжилдаггүй байв. Гэтэл цэцэг иймэрхүү байдалд огтхон ч дасаагүй байлаа.
Цэцэг усанд хандан
- Би чамд хайртай. Гэхэд ус,
- Би ч гэсэн чамд хайртай. Гэв.
Цаг хугацаа өнгөрсөөр л… Цэцэг дахиад л,
- Би чамд хайртай. Гэв. Ус,
- Би ч бас. Гэлээ.
Цэцэг тэвчээртэй хүлээсээр л байлаа. Гэвч цэцэгний сайхан үнэр алга болсоор өөрт байсан эцсийн сайхан үнэрээ усанд зориулж хайртай гэдгээ дахин хэлэв. Ус
- Би чамд хайртай гэдгээ хэлсэн л биз дээ гэв.
Цэцэг улам л гундсаар хэвтэрт оржээ. Хөөрхий цэцэг хүндээр өвдсөн байв. Өнгө нь гундаж, үзүүр нь шарлаж эхлэв.
Ус хайртынхаа толгойг нь түшин хажууд нь суудаг байлаа. Цэцэг үхэж байлаа. Гэвч тэр эцсийн удаа хамаг хүчээ шавхан толгойгоо өндийлгөн усанд,
- Би чамд үнэн сэтгэлээсээ хайртай гэв.
Энэ байдалд сэтгэл нь шаналсан ус эцсийн арга болох эмч дуудав. Эмч цэцгийг үзээд,
- Биеийн байдал найдваргүй. Түүний төлөө одоо юу ч хийж чадахаасаа өнгөрсөн гэв.
Ус эмчээс хайртыгаа ямар өвчнөөр өвдсөнийг нь асуув?
Эмч ус руу их л нухацтай харснаа,
- Түүнд ямарч өвчин байхгүй. Түүнийг огтхон ч услаагүй байна гэв.
Ус “Завхөн би чамд хайртай гэдэг үгээр хайраа илэрхийлж болдоггүйг” ойлгожээ.
..Эцэст бодлоо….Бусдыг өөрийнхөө найз юм бол ингэнэ тэгнэ гэж хүлээдэг Нээрээ би хэний хэр сайн найз нь юм вэ? Найздаа би тусалдаг билүү. Элдэв үг хэлж гомдоодог билүү.
Хэлдэг үг маань хийдэг үйлдэлтэй байх ёстой шд. Найзуудаа би та нартаа хайртай шүү.
Далимд нь бас уучлаарай
1 comment:
Энэ үнэхээр гайхалтай өгүүллэг, дахиж уншиж үзэх юмсан гэж бодож санагалзаж байсан юм, маш их баярлалаа, үнэхээр олон хүн үүнийг уншиж үзээд нэг юм бодоосой гэж хүсч байна, ялангуяа худлаа л "хайраа хайраа хайртай" гэж мессеж бичихээс өөр юм мэддэггүй нэгэн залуу хэ хэ тэр бол манай boyfriend юм л даа. Түүнд л уншуулмаар байна. Даанч тэр хүн РС-ний дэлгэц мөргөөд унтаад өгөх байх л даа :D
Post a Comment