Тээр нэг жил ….
Цэрэгт татагдаад Улаанбаатар цэргийн хүрээний ёс журам сахиулах Зэвсэгт хүчний 032-р ангид(ёооё ямар урт нэр бэ? Гэж… тэр үедээ л ийм байсан. Харин одоо ямар байгааг бүү мэд) очиж билээ. Анх удаагаа цэргийн ангийн хашаанд ороод л. Юу юугаа ч мэдэхгүй нөхөр цэргийн ангийнхаа халуун усны газар усанд орсоноо өмсөж үзээгүй цэргийн хувцасаа хүлээж аван, хувиарлагдах ротдоо орж билээ. Тэр үед Дарханаас 10 шинэ цэрэг анх удаагаа 032 т очсоны 1 нь би байлаа. Хөх зүү бараг л хөндлөн барьж үзээгүй би хуваарлаж авсан хувцасныхаа погон тэмдэгийг хэрхэн харахаа мэдэхгүй гайхан алмаараад сууж байтал гаднаас баахан сүр бараатай нөхдүүд орж ирсэнээ өө хүүхдүүд ирээ шивдээ. Гэснээ За та нар Цэрэгт ирсэн ийм чинь Жаа-гаасаа(Жагсаалын дарга) анхныхаа шанааг авах ёстой гэдэгийн. Тэгэж байтал Цаанаас нь барилддаг байрын 1 том нөхөр ирсэнээ гар нүүрийн хэдэн алчуурыг гартаа давхарлан ороож байснаа хэд далайж байгаад ганц толгой дундуур авдагийн. Би арталынхаа орны толгойг мөргөсөнөө санаж байгаа ийн нэг мэдсэн газар байдгийн. Хэ хэ. Хожим мэдэхнээ ЖАА маань аймгийн начин байсан байна лээ. Ингэж хамгийн анх цэргийн шанаа авч үзсийм. Хэ хэ
Тэр үед ах нарын хэлдэг байсан энэ мөрүүд санаанд бууж билээ.
Санаж явбал харина шүү
Сажилж явбал шууруулна шүү
Нэг л мэдэхэд харина шүү
Нээнтэглэж зодвол олиулна шүү
Цэргийн амьдрал чанга шүү
Цаана л нэг зэвүүн шүү.
За дараа үргэлжлүүлнээ. Цэргийн амьдралаа гэж…….
Hvsliinjiguur 2002
2 comments:
Ээжийдээ хайртай гэдгээ дахин хэлэхийг сануулсанд баярлалаа.
Хэхэ их гоё бичих юмаа.
Post a Comment