Jun 10, 2011

Хаана вэ?

Хаана төрөх вэ?
Эхнэр бид хоёр хүүгээ хаана төрүүлэх талаар зөндөө удаан ярилцаад. Бодоод бодоод бодийн шийр дөрөв гэчээр гэртээ л төрий гэхээс илүү сайхан сонголт олдсонгүй..

эмнэлэгт төрөх гээд очихоор хугацаа нь болоогүй байхад ямар нэгэн шалтаг хэлсээр байгаад Хийсвэр хийлгэхэд хүргэнэ. Өөрөөрөө төрнө гэвэл савны амсар 4 хуруу нээгдэх үест төрөх орон дээрээ гаргаж байгаад гэдсэн дээрээс доош тохойлдоно. хүүхдийн толгой хурдан гарахгүй бол сав агшаадаг тариаг судсаар тарина.
Дээрээс нь Сайн дүл гэж загнана, зандарна.

Хүүхдийг аль болох хурдан төрүүлээд салах санаатай юм шиг л зүтгэнэ. Толгой нь гарах гээд байхад хурдан гаргах гэж хярзанг нь хайчлана. Арай гэж хүүхэд нь гарангуут л эхэсийг нь гаргах гэж хурдална./эхэсийн гаралт ээж болгонд харилцан адилгүй байдгийм байна лээ, миний эмэгтэйгийнх 2 цагийн дараа гарсан/ Яг л машины уралдаанд орох гэж байгаа юм шиг...

Энэ бүх даралт түлхэлтэн дунд гарсан хүүхдийг маань Тархины даралттай / ганц монголд л тархины даралт гэдэг өвчин нярай дээр байдаг гсн/ гээд бөөн юм болно.

Товчоор бол ер нь төрөлтийг харж хянах эмч маань өөрөө гардаад хүчээр шахуу төрүүлнэ. хүүхэд болгоны төрөлтийн процесс өөр өөр... Ээж болгоны төрөх хугацаа өөр... харин хэдхэн төрөх эмнэлэгт бөөгнөрөх ээж нарыг эмч нар хурдан төрүүлэх гснээс болж олон механик хүндрэл болон, механик гэмтлийг үүсгэдэг...
Уг нь бол эхийг нь урамшуулаад хажууд нь байлцаад ээж нь өөрөө зөнгөөрөө төрөх хэрэгтэй гэж би ойлгодог.

80 н жилийн өмнө бүх л монгол эмэгтэйчүүд эмнэлэг гэхгүй бүгд л аргаа түшээд хөдөө гэртээ төрцгөөж болж л байсан даа. гэхдээ тэр үед байсан төрөхийн хүндрэл эндэгдэл одоогийнхоос арай бага байсан байхдаа...

Энэ бүхэнийг сонссон, харсан, тооцсон бид хоёр төрөлтанд болж болох бүхийл хүндрэлд хэрэгтэй бүхийл бүх арга хэмжээг аваад гэртээ амар тайван төрсөн нь дээр гэж тооцсийндоо

Эмнэлэгт төрөх нь 25 хувийн эрсдэлтэй бол гэрт төрөх нь 95 хувийн аюулгүй гэдэг судалгааг АНУд гаргасан байна лээ... хөгжингүй орны техник технилоги, хүнтэй харилцах бүхийл систем нь хөгжсөн тийм газар ийм үзүүлэлтэй байгаа бол Манайд ямар байхийг бүү мэд....

Сониноос эхнэр маань 32 цаг өвдөж хэвийн байрлал хэвийн бойжилттой байсан хүүгээ 3800гр, 53 см урттай, ямарч урагдал, хүндрэлгүйгээр төрүүлсийшд.... би өөрөө эх барьж хүүгээ гардсан


дараа энэ талаар дахин үргэжлүүлнээ

6 comments:

Anonymous said...

ene chn zuud bish bgaadaa, guimon zorigtoi humuus ee. buh zuil sain saihan bolj ongorsond bayartai bn. tgd ymr ch emch bhku, 2lahnaa bjigaad l torchihsonuu. torchood daraa n emneleg yavsanuu

gutal

Лхагва said...

Hmm, ta 2 bas mon zorigtoi humuus bnaa. Manai nohor huuhdiihee huig n hiahclah n bitgii hel toroh oroond ch orj irj chadqu gesii shdee. Er n ondor hogjiltei ornii emch nar gertee (dassan orchindoo) toroh n eejid setgel sanaanii huwid ch eruul mendiin huwid ch hamgiin zov baidag gej yaridag tuhai barimtat kino uzej bsiin bna.

Хүслийнжигүүр said...

@Гутал
2лаа анхныгаа хүүхдийг гэртээ л өөрсдөө төрүүлж эх барьж авсан. төрчихөөд дараа нь өрхийн эмнэлэг дээрээ очсон чинь хүлээж авахгүй гээд баахан юм болсон... тэгээд л бичиг баримтаа авахийн тулд таньдаг эмч домч болсон, мөн тэдэндээ ээж хүү 2ийгоо үзүүлсэн...

бүх зүйл сайн байсан болохоор хэлсэн үг нь бас сайн сайхан байсан :)

Хүслийнжигүүр said...

@Лхагва
Бидний зориг гэж юу байхав... олон жил энэ талаар хичээл заасан хүмүүс чинь амьдрал дээрээ туршлагатай л болох санаа агуулсан байсиймоо...

Ер нь бол төрөх нь өвчин биш гэдгийг сайн ойлгочихвол тэ. миний хувьд өөрийн эмэгтэйтэйгээ үхэл биднийг салгах хүртэл бүхнийг хамтдаа гэж тангараг тавьж гэрлэсэн болохоор төрөлтийг ч гсн хамтдаа үүрэлций л гсийм...

эмч нар гэрийн нөхцөлийг бохир гэдэг харин ч эсэргээрээ эмнэлгийн нөхцөл бүүр бохир шүүдээ... олон зүйлд дасал болчихсон маш олон бактери, Вирус тэнд бий... тэгээд ч төрөх өрөө нь нул плита болсон сэрүүн газар байдгийшд... ер нь тэнд майр духгүй л...

харин гэртээ бол ээж тайван, айх айдас, түгшүүргүй тийм болохоор гэртээ сайн төрдөгийн учир нь тэнд байдаг байхөө....

Anonymous said...

аая ямар мундагийн ккккк

надалаа said...

би хэчнээн өөртөө найдсан ч эмнэлэгт л төрнөө. Хүн хүний төрөлт өөр өөр гэж бас ортой шүү. гэхдээ эх барихын онол практикаар бол анхны төрөлт 8-12 цаг, давтан бол 6 цаг дотор / өвдөлт эхэлсэнээс хойш/ төрвөл хэвийн төрөлт гэдэг юм. Их олон цаг өвдөхөөр эхчүүд ядарч тэнхрэх нь сул болж төрөлтийн өмнөх сулрал өгдөг тул эмч нар савны агшилтыг сайжруулах зорилгоор дэм болж окситицин гэх мэт нэмэгдэл тариа тарьж эхийн төрөлтөнд дэм өгдөг. ингэснээр умайн агчилт түргэсэн төрөлт хурдасдаг