Би нэг үзэсгэлэнтэй эмэгтэйгийн хань. Нэгэн хөөрхөн хүүгийн аав. Нэр төртэй үнэнч эр хүн байхыг хүсдэг хүн.
Jun 17, 2009
шөнийг сэрээх дуу...
Аабаа Аабаа гэх дуу намайг нойрноос сэрээлээ. Энэ бол шөнийн 2 цагт намайг дуудах хүүгийн маань дуу. big grin
Анх хүүхэдтэй болоход яаж хайрланаа гэж санаа зовдог байлаа. Харин төрснийх нь дараа харахад тэр л хайр Дотор маань байсан гэж ах маань хэлж байсийн.
Харин надад хүүгээ гардан төрүүлж өлгийдөн авч байхад сэтгэл хөдлөлийн нулимс байснаас биш тэр хайр маань бэлэн байгаагүй ээ. Цаг өнгөрүүлэх тусам соронзон адил намайг татах нялх үр минь. Анх хэлд орохдоо ААБаа гэж дуудаж уйлуулж байсан ч одоо бол ээжээ, мөөмөө, за гэхээс өөрийг хэлдэггүй хүү минь шөнө уйлахдаа л намайг дууддаг болсийн. love struck
Урьд бол хүү уйлжийнэ. хайрт минь босоороо гэх байсан намайг тэр дуу хичнээн ядарсан, сэрмээргүй сайхан зүүд мүүд ямар ч хамааралгүйгээр шууд л босгоно.
Тэврэн бүүвэйлэх миний мөрийг налан тайвширан унтах хүүгийхээ халуун илчийг мэдрэхдээ би хамгийн сайхан сэтгэл ханамжийг тэр үед л мэдрэнэ. >big grin<
ААбаа гэж дуудах түүний дуу миний сэтгэлийн далд утсыг шууд хөндөнө. Тэгэж хэлэхээр би бүх юмаа орхино, харна, өхөөрдөнө, инээнэ, тоглоно. Учир нь би аав тэр маань миний хүү бид бие биендээ хэрэгтэй.
Subscribe to:
Post Comments (Atom)
11 comments:
lol. :)
tatah
hehe. haaguur u hiigeed l guigeed bnoo. yamar ch bsan sain bga gej bodoj bga shdee
Аз жаргаль тань эцэс төгсгөлгүй байг!
За ерөөлөөр ерөөлөөр хэхэ
хүү нь хэд хүрчаагаан?
сайхан зурагнууд байна...
аз жаргал амьдардаг байшингийн цонхоор шагайчаад гарлаа...
хэхэ. Хүү маань сая 15 сартай болсоон. Миний гэрт тавтай морил. Харин элдэв юм авч явахгүй шоо гээлоо. хэхэ
hehe saihniin yasan
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48
аасан өөлгөн памбайсан хүү вэ, хүүхдээ уйлахад сэрдэг аав гэсэн чинь ямар гоё санагдаж байнаа хэхэ
хэхэ. баярлаад дэвхцэв. Харин чамайг хүүгээ сайн хүн болгон гэхийг чинь уншиад надад ч гсн гого санагдсан шд...
хүүх... өнөөх чинь бүүр аабаа аабаа гэдэг болоо юу... саяхан л эх барилцаж авч байж билээ бидэн... цаг хугацаа гэж...
Post a Comment