May 19, 2009

60/40 уу эсвэл 49/51 уу?


5 хоног үлджээ. Яаагав нөгөө дуулиант сонгууль болоход.

Сонгууль дөхөх тусам ТВ-р үзэх юм багасаад, хоёр талын бие биенрүүгээ шидэлцэх үгс, гүтгэлэг, эвлүүлэгт болон захиалгат нэвтрүүлгүүд. Энэ бүхний дунд яахаа мэдэхээ болих ард түмэн. зөв бурууг тунгаах чадваргүй болсон угаалгасан тархинууд.

Энэ удаагийн сонгууль бид яаж ч өгсөн Сонгуулын ерөнхий хороо нь өөрөө Ерөнхийлөгчийн гарт байхад Энхбаяр ялах нь тодорхой гэж хэлэх найзууд, гудмаар зөрж өнгөрөх залуусын амнаас унах үгс бүгд ижил.
Би ч бас тийм бодолтой явж ирсэн. Ямар сайндаа л энэ удаагийн сонгуулийг өгөхгүй ээ. Ядаж л сонгуулийн ирц хүрэхгүй байгаад Эх баригчид нь нэг юм мэдрэг гэж бодож байлаа.

Ер нь монголчууд бид тэнгэрлэг заяатай гэж өөрсдийгөө хэлдэг. Энэ үнэн үг шиг санагддагаа. Ядаж л шилжилтийн үе болгоноо бид хамгийн зөвөөр яагаад ч юм хийж ирсэн улс. Үүнийг түүх харуулна.

Одоо байгаа байдал ирээдүйгээ харсан ч тэр. Сонгуульд өөрийн хувь нэмэрээ оруулах нь түүхэнд болох өөрчлөлтөнд үзүүлж буй миний түлхэлт гэж бодлоо. Тиймээс сонгуулиа өгий дөө гэж бодоод хороон дээрээ очсон чинь манай гэр бүлийн нэрс алга. Дургүй хүрээд дээгүүр доогуур гүйж байгаад сонгогчийнхоо үнэмлэхийг авчихлаа.

Тэгээд эцэст нь хэрэв сонгуулийн дүн 49/51 гарах 40/60 гарахийн алийг нь өөрчлөхөд амар вээ гэдэг асуулт л үлдлээ. Бусдын хэлж байгаагаар ХУ намын гарт бүх эрх мэдэл байлаа ч гсн бидний өгөх санал 60% байх үед өөрчлөхөд тийм амар биш санагдаж байна.

4 comments:

K said...

өнөөдөр бичлэг оруулсаныг бодоход өдөр байж дээ...зиа энэ ч яахав,

хүүрийн ХУ намынхан яаж булхайцах бол гэхээс бүүр байж суух газараа олкүйн.би уг нь сайн S-дын шд.даанч S авах мөнгө нь л олдохгүйн.буудаад унагаачихмаар...

Оргил said...

мэсс хэдэн подууддаа Энхбаяр Баяр энтр гэсэн нэр өгжийгаад эсддэг үү :)

Миний цаг said...

Сонгуулиа гэж... Хурдан дуусаасай. Миний ойр тойронд байгаа хүнүүс лав өөрчилье этр гэж байгаа шд. Өөрчлөгдөх байх хэмээн найдаж байна.

Хүслийнжигүүр said...

Энэ удаагийн сонгуулийн дүн өөр гараасаа гэж найдаж байнам. Тэгээд л сонгуулаа өгнө дөө. Нээрээ би энэ сонгуулийн өдөр бүтэн ажиллахаар болсон. Тиймээс орж ирсэн мэдээлэл болгоныг бичиж байнаа за. хэхэ

Маруужаан ирэхээр чинь булуугаа халтал, дургүйгээ хүртэл сайхан Контордий. за. Хэнийг яаж нэрлэх нь таны дур хэхэ