Jun 16, 2008

Цэргийн амьдралаа гэж 3

Торгон цэрэг
Буянт ухаад тэргүүн аваад
Бунхан индэрт цэцэг өргөөд
Нэргүй баатаруудын дурсгалыг хүндэтгээд
Хүндэт харуул жагсан дуулж байна
Баяртай баяртай дайчин нөхөд минь
Баяртай баяртай хүндэт харуул минь
Засгийн газарт элчин аваад
Зайсан толгойд цэцэг өргөөд
Хүнлэг ёсныхоо үүргээ гүйцэтгээд
Хүндэт харуул жагсаж байна
Баяртай баяртай дайчин нөхөд минь
Баяртай баяртай хүндэт харуул минь
Төрийн ёсныхоо цагаан тугийг
Түмэн олныхоо магнайд залаад
Тангарагтаа үнэнч торгон цэргүүд
Та бүхний өмнө мэхий ёсолж байна
Баяртай баяртай дайчин нөхөд минь
Баяртай баяртай хүндэт харуул минь

Ийм л сүрхий дуутай торгон цэргийн ангид очсон би өөрөөрөө л их л бахархаж байлаа. Тэгсэн хамгийн анхны сурсан дуу маань Оройн зугаалганд дуулдаг хамгийн эхний дуу байлаа.

Үдшийн зугаалга
Шингэх нарны улбар туяа
Шилийн цаагуур замхарч байхад
Сэрүүн агаарт сэтгэл сэргээд
Шингэсэн агаарт дуугаа өргөе өө!!
Сэрүүн агаарт сэтгэл сэргээд
Шингэсэн агаарт дуугаа өргөе өө!!
Үнэнч хүчээ төрдөө зориулж
Үлгэрийн орныг бахдан байгуулж
Үеийн бид нар хоолой нийлүүлж
Үдшийн зугаалганд дуугаа өргөе өө!!
Үеийн бид нар хоолой нийлүүлж
Үдшийн зугаалганд дуугаа өргөе өө!! Хэ хэхэ хэ хэ
Дурлах нүдтэй болохоос дуулах хоолойгүй залуу надад дуу сурах нь шүлэг цээжлэхтэй адил байж билээ.
Сайн дуулж чадахгүй байх нь Ротыг зугаацуулах дуучин болохоос мултардаг сайн талтай ч Орой зугаалганд дуу сайн гаргахгүй байна гэж зодуулдаг муу талтай байж билээ.
Миний оны хөвсгөлөөс ирсэн нэг дархад цэрэг сайн дуулдаг байснаасаа болоод халагдан халагдалтлаа дуу дуулж биднийг шоудуулдаг байсан билээ.
Цэргийн амьдралаа гэж…….
Үргэлжлэл бий Hvsliinjiguur 2002

1 comment:

Anonymous said...

Дууныхаа үгээ буруу бичнэ. Тэгээд бас он жавдаа атаархсан сэтгэлээ гээгээгүй албаасаа халагдсан өрөвдөлтэй чамд "май" л гэж хэлье дээ. Ав ав.