Jun 16, 2008

Цэргийн амьдралаа гэж.2

Цэл залуу насны гал дөлөөр бадарч
Сэтгэл зүрх хоёртоо шатаж явах үедээ
Чин хайрт амрагтаа хэлж үзээгүй мөртлөө
Чиний төлөө үхье гэж Эх орондоо би хэлсээн гэж…..
ямар ч агуу үг вэ?


хэнч билээ үүнийг хэзээ нэгэн цагт хэлжээ. Үүнийг хэлэх зүрх тэр цаг мөчид л тэр хүмүүст нь оногддог байхдаа.
Харин надад бол Эр хүн болсныхоо хувьд Цэргийн тангарагаа өргөх боломж олдсон юм. Түүнийг хэлэх гэж 45 хоног карантинд гэж хэллэгддэг газар цэргийн эрдэмийг анхлан сурч билээ.
Алхаж гишгэх, мэндлэх, ёслох, цол тэмдэг ялгах, хөлөө жийрэгээр ороох, хувцасаа өмсөх, Ор дэрээ хураах, буу зэвсэгтэй харьцах гэх мэтчилэн.

Өөрөө ганцаараа бол амархан болгочихоод байдаг. Олуулаа болохоор чаддаггүй ганц хоёроос болж өдөржингийн юм болдог байлаа. Намрын шинэ цэрэг байсан болохоор хүү хаа гэхийн мөдгүй хүйт ороод гадаа жагсаалын талбай дээр өдөржингөө бэлтгэл хийснээс болж дан жийрэгтэй орос бакалтай бидний хэдэн шинэ цэргүүд ихэд даардаг байж билээ.
Тэгээд нэг зүгширмэр маягтай болж байтал 45 хоног нь дуусаад Тангарагаа өргөсөн юмдаа.

Цэргийн тангараг
Монгол улсын иргэн би Монгол улсын үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ үнэнчээр биелүүлж өвөг дээдсийнхээ ариун гал голомт болсон Монгол Улсынхаа халдашгүй дархан байдлыг амь бие үл хайрлан батлан хамгаалахаа эх орон, Ард түмэндээ андгайлан тангараглая.
Би Ард түмнийхээ эв нэгдэл, Монгол цэргийн уламжлалаа эрхэмлэн хүндэтгэж, Цэргийн эрдэмд шамдан боловсорч, Улсын нууцыг найдвартай хадгалж, Монгол Улсын хууль, Цэргийн дүрмийг чанд сахин биелүүлэхээ батлан тангараглая.
Эх орноо батлан хамгаалагч дайчин би өргөсөн тангарагаасаа няцвал төрийн хууль ёсны цээрлэл хүлээнэ.

Их л сүрхий тэр өдрийн бүх үйл ажиллагааг дуусгаад Тангарагаа өргөсөн шинэ цэргүүд Хувиарлагдсан Рот Ротдоо орцгоосон юм.
Би ч яахав харж хандах захиас авсан нутгийн дүүгээ дагаад ХҮТР-д орчихвоо. Тэгсэн орсон рот мааньХал шинэ цэргүүд 1 аркагаар зааглагдсан байр байдаг байгаа. Тэгээд л хал (дээд оны гэх юмуу сарын гэхиймүү) цэргүүдтэйгээ байх хэцүүхэн өдрүүд эхэлсэнээн хөөрхий гэж..... хэ хэ
Цэргийн амьдралаа гэж……
Үргэлжлэл бий. Hvsliinjiguur 2002

No comments: