May 31, 2011

Амьдрал үргэлжлэн түүх хөврөнө №1

Хайрт минь жаахан дүлээрээ. Толгой нь цухуйжийнэ. Одоо жаахан хүчилчих гэж байтал хүүгийн маань бяцхан толгой гарч ирлээ. Түүнийг хармагцаа зүрх минь лугшаад хоолой зангиран нүднээс минь өөрийн эрхгүй нулимс асгараад л толгой нь гараад ирлээ гэж хэлэх зуур хүүе гэхийн завдалгүй бүтэн бие нь гулгаад гараад ирэх нь тэр..

Даавуу бэлдээд анаж байсан би арайхийн газар унахаас нь өмнө хүүгээ барьж авлаа. Хүүгийнхээ уйлах дуутай зэрэгцэн хүү байна хүү байна гэж хэлээд уйлахыг минь сонссон эхнэр маань ашгүй дээ гэж хэлээд мэгшин уйлж билээ. Хүүгийнхээ хүйг өөрийн гараар боон тасдаж байхдаа 34 цаг өвдсөнийхөө дараа хүүгээ хөхүүлэн суухдаа ямархан их жаргалтай байгаа эхнэрээ хараад багийн маань мөрөөдөлүүдийн нэг маань биелж байгааг мэдэрч билээ.



Би гэж багаасаа нэг мөрөөдлийг тээсэн хүн. Үеийн маань найзууд ямар их дээд сургуульд орохоо, ямар ажилтай болохоо, эсүүл бүүр ямар орон руу явах тухай мөрөөдөж байхад “Том болоод би сайн аав, халамжит нөхөр баймаар байна “ гэж хүсдэг байж билээ. Энэ их мөрөөдлөө тээсээр 8-р ангид ороод удаагүй байсийн.

Нэг удаа Дээд ангийнханыгаа заал аван тоглож байгааг харж суухдаа Өтгөн хар хөмсөгний дор давхараатай том нүдтэй охиныг хараад л хорвоо түүнээс гоо үзэсгэлэнг огт хармалаагүйг нь бишэрэнгээ түүнд татагдаж билээ. Нилээд хэд хоногийн дараа түүнтэй биечлэн танилцах завшаан тохиосийн.

Уулзах тусам сэтгэлд дотноос дотно болох түүндээ сэтгэл алдаран дурлаж буйгаа анхны цас хаялах тэр л үед би ухаарсийн. Хайрыг хорих тусам улам дэлбэрдгийн билээ. Тэсэж чадалгүй шинэ жилийн өмнөхөн өөрийн хайрын Эзэндээ миний хувьд л жаргалтай санагдах тэр л сайхан үгсээ хэлсийн.



Тэр маань миний хэлэх үгийг бүгдийг сонсож дуусгаад юу ч хэлэлгүй гэртээ ороод маргаашнаас нь эхлээд надаас дөлж зугтааж эхэлсэн билээ. Одоо бодоход юу ч боддоггүй, басхүү дэндүү тэнэгхэн томоогүй балчир байждээ. Өөрөөсөө эгчмэдхэн хүнд дурлаад...



Миний хамгийн том алдаа маань түүний хувьд хэн нэгэн, эсүүл бүүр эр хүн, залуу хүн гэдгээ хүлээн зөвшөөрүүлэхээсээ илүүтэйгээр дүү нь байхдаа хайр зарласан явдал байсийн. Тэр бол 95 оны өвөл байлаа. Дурласан хүний хийдгийг би хийж, дургүйцсэн хүндээ гаргадаг хандлага, үйлдлийг тэр минь гаргасаар хичнээн өдрүүдийг өнгөрөөсийн. Би бүр шалдаа бууталаа шантардаг байгаа.



үргэжлэл бий...

2 comments:

Гуталчин said...

peeh yasan aimaariin bee, gehdee l chamaar baharhaj bn shuu. meer zorigtoin bn sht.

Эртний анд. said...

urgeljleliig darui turgen bichihiig shaardaj bna ogtsor ogtssor etr yu boloo yavchvaa kkk goyo yumaa