May 13, 2009

Хайрын үнэгүй программ ГЭНЭЭ...

Таалагдангуут чирээд ирлээ болгооно уу.

Худалдан авагч: Би техникийн талаар мэдлэг муутай л даа, ХАЙР – ын программыг яаж суулгадаг вэ? /install/

Мэргэжилтэн: Эхлээд өөрийнхөө ЗҮРХ гэсэн файлыг нээх хэрэгтэй. Нээсэн үү?

Худалдан авагч: Нээчихлээ. Гэхдээ тэр файл дотор одоогийн байдлаар ӨНГӨРСӨН ГУНИГ.exe АТАА ХОРСОЛ.exe ГОМДОЛ.exe гэдэг программууд ажиллаж байхад ХАЙР-ыг суулгаж болох болов уу?

Мэргэжилтэн: Тэр хамаагүй. ХАЙР-ыг суулгахад ӨНГӨРСӨН ГУНИГ. exe программ өөрөө арилчихдаг. Түр санамжинд тань байх боловч бусад программуудад нөлөөлж чадахгүй. ХАЙР нь эрт орой хэзээ нэгэн цагт БАГА ИТГЭЛ. exe –г арчиж ИХ ИТГЭЛ. exe гэдэг нэртэй модуль суулгадаг. Гэхдээ хамгийн гол нь та өөрөө ХОРСОЛ. exe ГОМДОЛ. exe гэдэг программуудыг хаахгүйгээр ХАЙР суугдахгүй. Та хааж чадах уу?

Худалдан авагч: За хаачихлаа. Тэгсэн чинь ХАЙР өөрөө автоматаар сууж эхэллээ. Зүгээр биз дээ?

Мэргэжилтэн: Тийм ээ, гэхдээ энэ бол үндсэн программ. Хамгийн сүүлийн үеийн дээд загварыг нь суулгахын тулд өөр ЗҮРХ-үүдтэй холбоо тогтоох ёстой.
Худалдан авагч: Ёооё, эхэлж амжаагүй байтал алдаа зааж байна?

Мэргэжилтэн: АЖИЛЛАХГҮЙ байна уу? Санаа бүү зов. Энэ бол энгийн алдаа. ХАЙР-ын программ нь өөр ЗҮРХ-нүүдэд ажиллахад бэлэн байгаа ч таны ЗҮРХ-энд ажиллахгүй байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл та бусдыг ХАЙРЛАХ-ын тулд эхлээд өөрийгөө ХАЙРЛАХ хэрэгтэй гэсэн үг.

Худалдан авагч:Тэгвэл би юу хийх хэрэгтэй вэ?

Мэргэжилтэн: “ӨӨРИЙГӨӨ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ” гэдэг файл доторх ӨӨРИЙГӨӨ УУЧЛАХ.DOC, ӨӨРТӨӨ ИТГЭХ.TXT , ҮНЭ ЦЭНИЙГ МЭДЭХ.TXT болон САЙН ҮЙЛС. DOC гэдэг файлуудыг сонгоод бүгдийг нь МИНИЙ ЗҮРХ гэдэг хавтастаа хийгээрэй. Дараа нь ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ СААД.EXE-ийг бүх файлуудаасаа бүр хогийн савнаасаа хүртэл арчиж, ор тас алга болгосонд итгэлтэй болох хэрэгтэй.

Худалдан авагч: Би чадлаа, үнэхээр МИНИЙ ЗҮРХ цэвэрхэн файлуудаар дүүрч байна. ИНЭЭМСЭГЛЭЛ.MPG дэлгэцэн дээр минь тоглож байна. ХАЛУУН ДУЛААН УУР АМЬСГАЛ.СОМ, СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙДАЛ.СОМ –ууд миний зүрхэнд хуулагдаж байна.

Мэргэжилтэн: Танд баяр хүргэе. ХАЙР-ын программыг амжилттай суулгалаа. Гэхдээ нэг зүйлийг санаарай. Хайрын программ үнэгүй байдаг. Тиймээс та өөрийн таньдаг мэддэг хүмүүст forward хийгээрэй. Тэр хүн бусадтай хуваалцсаны дараа эргээд танд гэгээн цэвэрхэн модулиуд илгээх болно. АМЖИЛТ!

Жич: Тайлбаргүй.
ЭХ СУРВАЛЖ. http://www.tsahim.net/education/50-education-05-21/1253-love-install.html

9 comments:

Миний цаг said...

Ямар гоё юм бэ? Баярлалаа. Энэ програмыг суулганаа байз.

director said...

kkkk шал гаж донтой ийн хайрын про гэнүү насаараа инээлээ ш дэ

Хүслийнжигүүр said...

Гэрэлээ гоё байгааз.
Захиралаа чи өөрөө гаж донтой шд. хэхэ. насаараа инээнэ гэж юу байсий...

Alta said...

Хүслээк жигүүр гэсэн ах нар аль хэдийн Хайрын про суулгацан давкиж яваа байх нээ

Хүслийнжигүүр said...

Тэгээд л чамд туслах уу яахуу энэ тэр гээд л яваад байгааздээ.

xvv said...

Аа нэг програм суучаад хүсээгүй байхад ажиллаад байсан энэ байсан юм шиг байна :)) Яаж unistall хийх үү? Эсвэл түр standby хийж болдог болов уу гсн :D

Оргил said...

neg udaa uninstall hiichuul dahij suulgahad aldaa zaaj magadguu hucheer suulgasan bailaach huuchin failuudaa erj olood gatsaagaad baij medne gesen he he harin standby bol boljil taaraashd dehdee chamaas asuuhguigeer ajjilah tohioldol olon baidag bolohoor nemerguu l baihdaa gesen lol he he
ene uuruu achaaldag pro gej :P

AD said...

Мэргэжлийн үүднээс авч үзвэл програм гэхээсээ вирусын шинж чанаруудыг давуу агуулсан эд байна даа.
Ямар нэгэн хориглох, антивирусын програмууд байдаг юм болов уу :))

Хүслийнжигүүр said...

хэхэ. Уг санаа нь зүгээр программ л даа. Харин бид л янз бүрийн программ суулгацан болохоор энийг суулгахад жаахан тиймэрхүү байгаа ийн. АНСТОЛЛ энэ тэр бол байж болох талтай ч. эсрэг программ ажиллуулж байхад өөрөө устчихдаг гсээн гээлоо :P