Үр тогтсон мөчөөс төрөлт хүртэл эхийн хэвлийд байх хугацаа 38-40 долоо хоног (9 сар буюу 280 өдөр)
Үр тогтолт
Эр бэлгийн 250-500 сая эсээс зөвхөн 1 нь өндгөн эстэй нийлэхэд Эцгийн 23, Эхийн 23 нийт 46 хромсомтой1 Нэг эс бүрэлдэн тогтдог бөгөөд шинэ хүний удамшлын мэдээлэл улмаар бий болж ирээдүйн бүх онцлог шинжүүд нь тогтдог.(хүйс, үс, нүдний өнгө, хөлний
хэмжээ, оюуны чадавхи, биеийн өндөр, зан чанар гм). Түүнийг өтөлж хөгширтөл хоол тэжээл, хүчилтөрөгч, цаг хугацаанаас гадна өөр юу ч дахин нэмэгдэхгүй. Анх бүрэлдэн тогтохдоо л энэ эс ямар хүйсийнх болох нь тодорхой болдог.
Үр тогтсон эс үнэхээр хосгүй юма. Учир нь яг түүн шиг онцлогтой, шинж чанартай хүн урьд өмнө нь хэзээ ч байгаагүй бөгөөд хэзээ ч дахин давтагдахгүй.
1 хромсон дахь генүүд нь хүний генетик мэдээллийг агуулдаг
Нэг дэх сар
(өмнөх тоо нь үрийн насыг 7 хоногоор илэрхийлнэ.)
1. Миллиметрийн хэмжээтэй.
Давсны ширхэгээс ч бяцхан хэмжээтэй тогтсон үр
нь 2, 4, 8, 16, 32 ...... эс болж хуваагдсаар үр
дамжуулах гуурснаас умайд орж 7-9 дэх хоногтоо
умайн зузаарсан салст бүрхэвчинд шигдэн
бэхлэгдэнэ.
2. Өндгөн эс, Эр бэлгийн эстэй нэгдсэнээс хойш 18-21
хоногт хүүхдийн зүрх цохилж эхэлдэг.
Цусны бүлэг нь ээжийнхээс нь өөр байж болно. 15 дах
хоногоос эхлэн хүүхдийг “Үр хөврөл” гэж нэрлэх ба энэ
мөчөөс эхлэн эсүүд үржээд зогсохгүй бас өөр өөр
үүрэгтэй болж бие биенээсээ ялгарч эхэлдэг.
Хүүхдийн төв мэдрэлийн тогтолцоны үндэс бий
болж тархи нугасны үндсэн эсүүд ургаж эхэлж
байна.
3. Нурууны яс, булчин бүрэлдэж, үе мөчүүд нь ургаж
эхэлж байна.
4. 6мм өндөр. Алимны үр өчүүхэн байдаг.
Хүүхдийн бяцхан хөл нь: гуя, шилбэ, тавхайтай бөгөөд
гар нь 2 хэсэгтэй ба бас алгатай болсон.
Нүүр царай ба мэдрэхүйн эрхтэн нь бүрэлдэж байгаа.
Нүд, чих, ам, хамрын эхлэл байгаа ба улаан хоолой,
ходоод, бөөр нь сайн хөгжжээ. Цөс нь ч бүрэлдэж
эхэлсэн байна.
Хоёр дахь сар
5. 7-9 мм. Толгой нь биеийнх нь тал хэсгийг нь
эзэлдэг. Хамрын нүх нь гарч ирж байна. Арга яс
нь ч мөн бүрэлдэж эхэлж байна.
6. 8-11 мм урт. Үзэм шиг жаахан. Хамар дээд
уруул нь бүрэлдчихсэн. Хамрын нүх, эрүү, аман
доторх тагнай нь бүрэлдэж байна. Буйланд нь 20
бяцхан сүүн шид бүрэлдэж байна. Хүүхэд одоо
хөдөлгөөнд орж эхлэх бөгөөд энэ нь булчингаа
хөгжүүлэхэд нь тустай юм. Гарын хуруунууд нь
хоорондоо салаагүй хэвээр ч анхны үеүдийг нь
ялгаж харж болно. Зүрх нь энэ үед минутад 140-
150 удаа цохилдог.
Тархи амилж үйл ажиллагаа нь эхэлнэ.
40 хоногтой байхад нь тархины анхны бичлэг
хийх боломжтой. Ихэнх тохиолдолд хүүхдийн эх
нь өөрийгөө жирэмсэн болсныг энэ 7 хоногт л
мэдэж авдаг.
7. 13-17 мм урт. 1 грамм! Аньсага нь бүрэлдэж
эхэлж байна. Хөлний хуруунууд нь тод тагдахуйц
болжээ. Толгой, 4 мөч, дотор эрхтэнгүүд нь бүгд
хөгжлийнхөө янз бүрийн үе шатанд буй бөгөөд
цаашид хөгжсөөр байна. Зүрх нь бат сайн
цохилдог.
Тархи нь энэ үеэс эхлэн минутанд 100.000 эсээр
төлжиж, мэдрэлийн холбоосууд нь нэмэгдэж бүх
биеэр тархаж, өвчинг мэдрэгч мэдрэлийн эсүүд
тархинаас салбарлан гарч бүх биеэр нь тархан
ургах бөгөөд Энэ 7хоног дуусах үед бүх биеэ
бүрхэж дууссан байх болно.
Ийнхүү хүүхэд юм мэдэрч бүрэн чаддаг
болсон байх бөгөөд үүнийгээ РЕФЛЕКС үйлдэл
хийдгээрээ үзүүлж эхэлнэ.
ЖИЧ: Гэдсээр дамжин хүүхдэд хүрэхэд цааш холдож, амных нь ойролцоо илвэл толгойго зайлсхийлгэж бултана. Энэ нь хүүхэд өвдөлтийг хүртэл мэдэрч чаддаг болсоныг батлан харуулна.
Эрхий хуруугаа хөхөж чаддаг болсон байна.
8. 27-35мм 4 гр. Энэ нь цаасны 4ш хавчаар мэт
хөнгөхөн. Эд эрхтнүүд нь бүгд бүрэлдэж гүйцэж байгаа
тул “үр хөврөл”-ийг одооноос эхлэн “УРАГ” гэж нэрлэнэ.
Ураг буюу Хүүхэд маань зөвхөн эдгээр эрхнүүдээ
хөгжүүлж хэмжээгээрээ өсч томрох хэрэгтэй. Ходоод
нь хоол шингээх шингэнийг ялгаруулах агаад бөөр
нь ч бас ажиллаж эхэлсэн байна.
40 янзын бүрдэл хэсэг бүхий булчин нь мэдрэлийн
тогтолцоотой хамтран ажилладаг болсон байна.
Чихний гадаад хэлбэр нь бүрэн харагдана. Гарын хуруунууд
нь гүйцэд урт болсон бөгөөд Тэдгээрийн хээ нь ч хүртэл бий
болсон байна.
Зовхи аньсага нть ургаад нүдийг нь бүрхэнэ.
Урьд нь зөөлөн байсан яснууд нь одооноос эхлэн
хатуурна.Эх нь юу ч мэдэрдэгдэггүй боловч тэр
маш их идэвхтэй хөдөлгөөнтэй. Секундэд нэг
удаа усан бүрхүүлээ тойрч сэлнэ. Хэрэв гаднаас
нь усан бүрхүүлийг нь тогшвол хүүхэд гараа
хөдөлгөж хариу үйлдэл үзүүлдэг.
Гурав дахь сар
9. 3 см урт. 7гр Биеийн бүх бүтэц тогтолцоо ургаж
дуусна. (Арга яс, цусны эргэлт, мэдрэлийн сүлжээ).
Хуруунуудад нь хумс ургаж эхэлсэн. Үнэрлэх мэдрэхүй
нь хөгжиж эхэлж байна. Хөлөө тийрч, тонгорцоглон,
гараа атгаж, эрхий хуруугаа хөхөн, толгойгоо эргүүлж,
өөрийнхөө толгойд хүрч чадна.
10. 4,5 см 14гр жинтэй. Бяцхан 2 тавхай нь том хүний эрхий
хурууны хумсны толион дээр багтана. Булчинтай нь
нийлэх мэдрэлийн судал нь 3 дахин олон болжээ.
Хүүхэд одоо РЕФЛЕКС үйлдэл үзүүлэдэг. Духанд нь
хүрвэл толгойгоо хажуу тийш эргүүлнэ. Эргэн тойроныхоо
уснаасаа уух бөгөөд БӨӨР нь шээс боловсруулах
болсон тул бас шээнэ. (ус нь 3 цаг тутамд байнга
солигдоно). Хэлээ хөдөлгөж, ус залгиж, бас зогисуулна.
11. 5,5см, 28гр жинтэй. Шүд нь аль хэдийнээ буйландаа
бий болж хүүхдийг төрсний дараа цухуйхаар хүлээж
байна. Хүүхэд хоол боловсруулах явцад бэлтгэж
уснаасаа их ууж тогтмол залгидаг болно. Чихний
дотоод хэсэг нь бүрэлдсэн байна. Тархи нь бий болж гүйцнэ.
12. 6,5см, 30гр. Хүүхэд одоо унтах юмуу сэрүүн байдаг
болсон. Арьс нь маш нимгэн тул цаанаас нь цусны
судсууд нь тод харагдана. Эрхий хуруугаа хөхөх нь
зуршил болсон. Хөдөлгөөний эвсэл сайтай агаад
маш их хөдөлгөөнтэйгээр хөлөө шагайгаар нь
эргүүлж, хөлийн хуруугаа хумьж, бугуйгаа
нугалан, хөмсөгөө зангидаж, амаа нээж, уруулаа
жимийж чаддаг. Дууны хөвч нь бий болсон
бөгөөд хүүхэд уйлж буй мэт авирлах боловч
эргэн тойрон дахь уснаасаа болоод чимээ
гаргадаггүй.
Амтлахуй нь энэ үед хөгжинө. Усыг нь чихэрлэг
амттай болгоход хүүхэд илүү их уудаг.
Харин гашуун амттай болговол бага ууна.
Хүүхэд амьсгалын эрхтнүүдээ хөгжүүлэхийн тулд
эргэн тойрныхоо усаар амьсгалдаг болжээ.
Хэрэв энэ үед нь Ээж нь тамхи татвал хүүхдийн
амьсгалах нь 20%-р багасдаг:
13. 7.5см, 70гр. Нүүр нь улам хөгжиж, хувийн шинж
төрхөө олдог. Түүний бэлэг эрхтэнг одоо ялгаж
харж болно. Ясны чөмөг, элэг 2 нь цусны улаан,
цагаан эс ялгаруулах болжээ. Зүрх нь одоо
өдөрт 25 литр шахам цус шахдаг болсон. Төрөх
үе дөхөхөд 300 гаруй литрийг шахдаг болно.
Дөрөв дэх сар
14. 9см, 85гр. Хүүхэд 40-45 минут тутамд давсгаа
хоосортол шээдэг. Чих нь сонсголтой болсон
бөгөөд эхийнхээ зүрхний цохилт, ходоод
гэдэснийх нь чимээг сонсох чадвартай болжээ.
Мөн удалгүй эхийнхээ дуу хоолойг сонсоод
танидаг болно. Хүүхэд хувийн зан чанартай
болж эхэлсэн байна.
ЖИЧ: Нэг шинжилгээг хийхдээ эхийн гэдсэнд зүү хатгаж
хүүхдийн уснаас жаахан дээж авдаг. Тэгэхэд зарим
хүүхэд тэр зүүг нь өшиглөх юмуу цохих үйлдэл хийж,
зарим нь зүүг атгахыг оролдож, зарим нь бүр
зугтаадаг байна. Хүүхэд таатай зүйл мэдрэхдээ
баярлаж, эвгүй юм мэдрэхдээ айж байгааг үүнээс
харж болно. Чанга дуу чимээ гарахад хүүхэд цочиж,
зүрхний цохилт нь хурдасдаг байна.
15. 12см, 140гр. Арьсан доор нь өөх бүрэлдэж буй
бөгөөд уг өөх нь төрснийхээ дараа халуунаа
барьж хянахад нь хүүхдэд тус болдог. Толгой
дахь үс нь улам өтгөрч байна.
16. 16см, 170гр. Өнгөрсөн дөрвөн долоо хоногт жин
нь 6 дахин нэмэгджээ. Хөмсөг, сормуус нь бий
болж байна. Хөлсний булчирхайнууд нь улам
хөгжсөөр байна.
17. 18см, 230гр хүрнэ. Сүүн шүдний цаана нь
байнгын шүд бүрэлдэж байна. Том хүн
зүүдлэхдээ нүдээ ийш тийш хөдөлгөдгийн адил
хүүхэд бас ийм үйлдэл хийдэг тул зүүдэлдэг
болсон гэж үзэж болно.
Тав дахь сар
18. 21см, 280гр. Арьсанд нь бүхэлдээ нарийхэн үс
ургасан бөгөөд энэ үс нь ихэвчлэн хүүхдийг
төрөхөөс өмнө унадаг. Гадны дуу чимээг сонсож
чаддаг болжээ. Хүүхэд сэрүүн байх ба унтах үе
мөчлөгтэй болжээ.
19. 23см, 370гр. Одооноос эхлэн хүүхдийн жин эрс
хурдан нэмэгдэнэ. Одоо ч усан дотроо хаа сайгүй
хөдөлнө. Дутуу төрсөн хүүхдүүдээс амьд гарсан
хамгийн жаахан нь 19 долоо хоногтой байжээ.
20. 25.5см, 450гр жинтэй. Хөхний товч нь гарч ирнэ.
Зүрхний цохилтыг нь чагнуураар сонсож болно.
Энэ үеэс хойш хүүхдийн бие умайг бүр дүүртэл өсөж улам хүнд болж томорсоор, яс нь улам хатуурч, арьсан доорх өөх нь зузаардаг. Булчин нь хөдөлж, уушиг нь амьсгалсаар байх тул хөгжсөөр байна. Тархи нь биеэ улам сайн захирдаг болно. Толгой дахь үс хумс нь ургасаар л байна.
38. Төрөх цаг нь болсон бөгөөд хүүхдийн уушиг
гадаад ертөнцөд амьдрахад бэлэн болжээ.
Зарим хүүхэд төрөх ёстой өдрөөсөө 2 долоо
хоногоор оройтож төрдөг. Хэзээ төрөхөө хүүхэд өөрөө л шийддэг.
"УХААЛАГ ШИЙДВЭР" ТББ С.Энхтөр
Энэхүү материал нь “Ухаалаг Шийдвэр”ТББ-н өмч болно.
Зөвшөөрөлгүй хувилан олшруулахыг хориглоно. с
2 comments:
Za bolio. uuruu ene sudalgaag hiitsen bish zohiogchiin erh ene ter geed baihdaa yadag yum be. Harin ch cholootei ashiglaval deer bish uu.
Чи ямар сонин хувийн өмчтэй болох хүсэлтэй хүн бэ! Шал дэмий юман дээр хориг энэ тэр тавиад байхын, ич л дээ, хөө...
Post a Comment