Jun 16, 2008

Цэргийн амьдралаа гэж 4

Миний хувиарлагдсан очсон Ротын маань Парн нь сайн халдаггүй, дөнгөн данган амьтай төдий байдаг байлаа. (Би чинь өвөлийн шинэ цэрэг гэж урьд нь хэлж байсан шдээ)
Ядаж байхад усны өрөөнд халуун ус биш харин ч хүйтэн ус крантаас нь гоождог байж билээ. Дээрээс нь дулаалга муутай хуучний байшин болох Ротын маань хана нь мөстөөд, Хөө гээд үлээхэд уур гардаг тийм хүйтэнтэй тэр жил өвөлжиж билээ. Тэр их хүйтэнд нь их ч юм үзсэндээ.Хэ хэ. Тэр жилийн өвлийг Нээрээ л цэл залуу насныхаа ааг омог, халуухан цусныхаа хүчээр давсан гэж үү. Хэ хэ

Нэг өдөр хуучиныхаар нивал буюу бидний ярьдаг байснаар Ээлжтэн болдогийн.(Тухайн өдрийн ротын 24 цагийн жижүүр гэсэн үг л дээ.)

Тэгсэн орой анги нэгдэлтийн дараа Рот амрах болж байтал манай ЖАА намайг дууддагийн, яваад очсон чинь өөрийнхөө хөлийг жийргийг өгсөнөө угаагаад өглөө босоход нь хатаагаад индүүдэн урд минь бэлэн болгосон бай гэдгийн.
Цэрэг болсон хойно ЖАА-гийнхаа өөдөөс сөргөөж үг хэлэх эрхгүй би Мэдлээ гээд эргэтэл….
Нэг салаан орлогч (Түрүүч цолтой) маань бас хэлж байнаа. Минийхийгч гэсэн ав, дээрээс миний жапай цагааныг нэм тэгээд өглөө босоход угаагаад хатаасан миний өмнө байх ёстой гэдгийн. (Үнэхээр даварсан гарууд)
Тэгээд дахиад нэг түрүүч, дэд түрүүчийнхийг, 3 хал цэргийн гээд би гэдэг хүн чинь 7 Хүний хос жийрэг, 4 жапай цагааныг угаах ажилтай боловоо хөөрхий.

Тэгээд ЖА-гаасаа айлгүй саван нэхтэл өөдөөс харин ДАВАРААД БАЙНА УУ. Хохь чинь шүү. АВЬЯАСААРАА УГААГААД ХАТААГААД АВЧИР гэдэг байгаа.

Тэгэхлээр нь индүү хайсан чинь Нэг түрүүч нэг өрөөндөө цоожлоод түлхүүрийг аваад чөлөөгөөр гарсан байдгийн.

Тэгээд л нэг савангийн өөдөс хайж яваад олоод угаах гэтэл хүйтэн усанд гар бээрээд угааж болдоггүй ээ. Шууд сэтгэлээр унав.
Ямар лайтай юм бэ? Нэг арга бодноо.

Тэгээд Надад арай гайгүй ханддаг нэг түрүүч ээ дуудаж сэрээгээд хамаг учраа тоочиод Тусламж гуйлаа. Тэгээд нэмээд хахууль өглөө. (Хахууль гэждээ: Бэлэн хоол, гөөхий, бас бус мөнгө) Тэгсэн хүний бэлэг авсан хүн яаж зүгээр байхуу. Надад туслахаар босоод. Одооноос эхлэн он жовийнхийгаа атгаж байхгүй бол болдогүй юм. Тиймээс өөрийгөө хэн гэдгээ тэдэнд харуул энээ тэрээ гээд баахан юм сургаж байснаа Шинэ цэргийн арк руу ороод Эхний орны унтаж байгаа цэрэгийг өшиглөж босгоод усны өрөө рүү гүйгээд гэлээ.
Хөөрхий өнөөх цэрэг маань түрүүчийн барааг хараад чоно үзсэн хонь шиг чичирсэнээ хэлснийх нь дагуу усны өрөө рүү ширийлээ.
Тэгээд мань түрүүч маань хэд хэдэн цэрэгүүдийг тийнхүү дуудаад усны өрөөнд бүгдийг нь цуглуулаад хэлж байнаа.
- Та нар нэг нэг жийрэг, эсвэл жапан аваад хэр хурдан угаана тэр чинь хурдан явж унтана. Ойлговуу. Сайн угаахгүй бол хохь чинь шүү. За угаад марш.
Бүгд л Түрүүчид зодуулахаасаа айгаад хүйтэн усаныг үл хайхаран хэдхэн минутын дотор угааж дуусгаад унтахаар явцгаалаа.

Харин надад тэр бүгдийг нь хатаах нь үлдлээ. Бодоод бодоод бодийн шийр дөрөв.
Өнөөх жийрэгээ бариад ротоороо намируулан гүйлээ. Хатчих байх гэж бодоод. Яаж ч оролдоод хүйтэн ротод хатаах арга байдаггүй.
Тэгээд өнөөх түрүүчээсээ дахиад л гуйлаа. Та одоо яаж хатаахийг нь зааж өг гээд.

Тэгсэн мань хүн Ингэдгийн гээд өнөөх угаасан жийрэг жапануудыг аваад чаддагаараа Шинэ цэрэгийн аркруу дахин ороод нөгөө угаадгаасаа өөр цэргийг өшиглөж босгоод(тэр үед рот маань хүйтэн болохоор бид цэргүүдийг жапантай нь унтахыг зөвшөөрдөг байсан юм. Уг нь бол нүцгэн унтах ёстой.) тайчаад гээд жапанаа тайчных нь дараа Энийг өмс гээд нэг жапанаа өмсүүлчихлээ. Тэгээд өглөө гэхэд наадахаа хатаасан бай. Чадаагүй байвал хохь чинь шүү. Гээд буцаагаад хэвтүүллээ. Дараа өөр нэг цэрэгийг босгоод дэвсээ даавууг нь хуу татаад оронд нь 2 нойтон жийрэгээ дэвсээд өглөө болоход үүнийг хатаасан бай хэвт гээд тушаалаа. Энэ мэтээр бүгдийг нь хэн нэгэнд өмсгөөд, дэвсээний оронд дэвсүүлээд. Заримийнх нь биеийг ороогоод, угаасан бүгдээ хатаах эзэнтэй болгочихлоо.

Тэр өдөр БИ, цэл залуу насныхаа ааг, эрч хүч халуунаар эрчүүд маань тэр нойтон бүхнийг өглөө болоход хатааж чаддагийг харж билээ.
Өглөө нь би цэвэрхэн бас хатсан жийрэг жапан бүгдийг нь эзэнд нь хүлээлгэж өгөөд тэр шөнийн лайтай үүрэгээс чөлөөлөгдөж билээ.
Түүнээс хойш цөөхөн удаа нивалд гарсандаа. Гарах болгоныхоо үүргийг дээрх жишээний дагуу өөрөө хийж гүйцэтгэсэн билээ. Тэр үеэс эхлэн Миний ЖАА болох гараа минь эхлэсэн ч юм билүү. Хэн мэдлээ.
Цэргийн амьдралаа гэж…… Үргэжлэл бий. Hvsliinjiguur 2002

2 comments:

мэсс said...

Жаа явсан юм бий вий чи :D цэргийн амьдарлыг уншия гэж бодож явсаар байгаад өнөөдрийг хүргэв.үргэлжлүүлэн уншинаа,,,

зэрэглээ said...

ene jiguur bas tseregt yavjiisiimuu. kui jaa yavsan gej mess-t ongirchjee. iim garchig haragdaal baigaan unshihaasdaa. unshchaad heden ugee uneneer helii meduu. ih soninshdee ene tseregt baisan ch geh shikk.