Jun 1, 2011

Амьдрал үргэлжлэн түүх хөврөнө №2

Нар мандах жаргахын хооронд бодол минь түүндээ ямархан их хайртайгаа илэрхийлдэг байлаа. Хүссэн ганц хүсэл минь Зөвхөн түүнтэйгээ, үхэл биднийг салгах хүртэл хамт алхах байсийн. Өдөр болгоны дургүйцэл, түлхэлтийг мэдэрч, ойр байхийг шунах оргилуун хүсэлдээ хөтлөгдөн түүнийг надаас улам холдуулах мөч болгонд өөртөө хэлдэг байсан үг маань хайртай л юм бол тэсээрээ...

Тэгэж байтал түүнд эр хүн гэж харагддаг нэгэн нь гарч ирсийм. Гомдол гологдлыг амталж байсан надад энэ нь уур бухимдлыг төрүүлсийм. Эрийн шийр зааж явж очиод хуниж хаях, эс бол мужик загнаж, Хайраа батлан харуулах гэсэн сонголт ирлээ.

Миний сонголт тэсэж үлдэх, гологдсон хайраа цаг хугацааны эрхээр батлан харуулах байсийм. Гэсэн чдотороо би, чамайг түүнээс чинь салгаад заавал өөрийн болгонодоо гэсэн аминчхан зэвүүн хүсэлд эзэмдүүлсэн байлаа... Гайхуулахийг хүссэн мэт хөтөлцөн нүдний урдуур алхах тэднийг харахдаа би Тэр нэгэн залуугаас юугаар дутуу вэ? гэдгээ тунгаан боддог байсийм.

Тэр ямарч хөгжмийг эвлэгхэн дарчихдаг, дээрээс нь шаггүй дуучин, сайхан зурдаг, өндөр, царайлаг, спортлог залуу байлаа. Ардаасаа гүйх олон охиныг тоогоогүй мөртлөө надад ганц буй тэр л хайрийг надаас булаасийм... Харин би дуулах хоолойгүй дурлах нүдтэй, хөгжмийн сонсголгүй зургийн мэдрэмжгүй тийм л нэгэн. Ганц байгаа нь тууштай сэтгэл, гал халуун хайрыг мөрөөдсөн хүсэл л байлаа.

Түүнийгээ би нууцхан харсаар хүлээсэн. Гэхдээ зүгээр суугаагүй. Үлээвэр хөгжим дарж, нот сурж гитар барин дуулах гэж оролдон, байхгүйгээ бий болгох гэж гүрийсэн. Намайг тоож харахгүйг нь мэддэг ч харагдах гэж өмнүүр нь бүртэлзэн, сүү горьдсон гөлөг шиг л ардаас нь муу хэлүүлэн гүйгээстэй... жил өнгөрөв. Байдал хэвээрээ.

Жилийн дараа тэр залуугийн тар нь танигдсан тэд салсан. Залуу охиныг ашиглахийг хүссэн, Охин харин үнэнч хайрыг, гэрлэх хүртэлээ тэвчих тэвчээрийг хүссэн байсан. Санаагаа биелүүлж чадаагүй залуу охиныг муу хэлээд салсан.\хожим би тэр залууг хуньсан. Гэхдээ энэ өөр түүх\


Шархалсан зүрхтэй тэр намайг байтугай эр хүнд итгэхэд хэцүү байсан тэр өдрүүдэд би түүнд ад үзэгдсэн ч хажууд нь байж чадсан. Нэг удаа би түүнээс :ЧИ намайг тоохгүй байж болно, хамаг муу үгээ гарган хашгиран орилсон ч болно. Би чамд гомдохгүй. Яг үнэндээ гомдож ч чадахгүй. Гэхдээ юу гээч би чиний бүхий л гуниг зовлон бүрд хамт баймаар байна.

Тэр өдрүүдөд би чадахаасаа чадахгүйгээ хүртэл зүтгэмээр байна чамайг зөвшөөрвөл, мөн чиний амьдралын бүхий л баяр жаргалыг холоос ч атугай харж баяр хүргэхийг зөвшөөрөөч. Би хурим дээр чинь урилгагүй ч холноос харж чиний баярлан жаргахийг харахийг зөвшөөрөөч. Хожим хүүхэдтэй болоход чинь цэцэг барьж ирээд баяр хүргэхийг минь зөвшөөрөөч. Ердөө л би үүнийг л хүсэж байна.

Ердөө л тэр зөвшөөрөлийг.... Үүний дараа би чиний амьдралаас, чиний орон зайнаас алга болоод өгөх болно. Ердөө л тэрийг...

Надаас залхаж байсандаа ч тэрүү надыг өрөвдсөндөө ч тэрүү тэрээр хүсэлтийг минь зөвшөөрсийм.... энэ бол 98 он байлаа....




дахиад л дараа үргэжлүүлнээ...

1 comment:

Монгол бүсгүй said...

воов воов, жигүүр гүүүдийийн гүүүүүд мээээн