May 5, 2011

Хайр минь хөрөөгүй ч итгэл минь алдраад байх юм



Үүр цайх дөхөн одод ичэнгүйрэн нуугдаж нартаас нүүр буруулна
Үйлээ дагсан шаналал л надаас үл холдож сэтгэлийг үл амраана... Тайтгарахсан даа
Үзээд өнгөрүүлсэн амьдралын гэрэлтэй сүүдэртэй дурсамжууд хөвөрч
Үеийнхнээсээ түрүүлж бууралтсан тэргүүнийг минь өвтгөнө... Яамаар ч юм бэ дээ....

Хар дарсан зүүд мэт гунигт явдал болоогүй ч нэг л түгшүүртэй
Хайрлаж яваад хаягдсан сэтгэл өөрөө шаналгаатайнх юм болов уу... мэдэхгүй юм даа...
Хагацаж одсон тэр цаг харанхуйг надад авчирсан мэт байх нь
Хал үзэж хатуужсан эгэл төрхийг минь сүүдэртүүлж дээ хөө... Жам л юм байх даа

Инээмсэглэх мэт харагдавч сэтгэлийн гүнд бухимдал нуугдаж
Ирмүүн зоригтой мэт байвч итгэл алдран зүрх эмзэглээд л
Ихийг үзсэн насны л жам юм уу бүү мэд... Сэтгэл эзгүйрнэ
Идэр залуугийн ааль араншин намайг орхин одож дээ.. яах ч билээ...

Үүр шөнөөр нойр хулжиж хөнжилд жавар хургаад байх мэт санагдана
Үнэнч хайрын үгс цөөрөө юу даа... чамлалтай мэт бодогдоод болох биш
Үйл үйлээ дагадаг хорвоогийн жам ч юм бил үү хэлж мэдэшгүй нь
Үзэн ядалтаар амьдраагүйдээ л өөрийгөө тайвшруулах юм... Яалтай ч юм бэ

Хааяа нэг жаахан балгамаар санагдана... Хөлчүүрхэх л болох байх даа
Хар багын андуудаа дуудаар яримаар санагдана... Ирэхгүй л байх даа
Хагацал үзээгүй ч сэтгэл эзгүйрээд байх юм... Юуных юм бол доо
Хайр минь хөрөөгүй ч итгэл минь алдраад байх юм... Яагаад тэр юм бол доо...

Хонгорхон чиний дэргэд жаргалтай байсан тэр л үедээ эргээд очих юмсан
Хорвоогийн гуниг бүхний хайрын нулимсан дуслаар угааж ариутгахсан... Чадах болов уу
Хоёр сэтгэл нийлээд дэрвэлзэж асан тэр л мөчүүдийг санахлаар насны бууралд дарагдсан ч
Хорвоо чиний өмнө би өвдөг сөхөргүй дээ л гэж хичээх юм даа... Энэ амьдралыг яалтай...



миний биш танил ахийн маань шүлэг байгаамөө... таалагдаад чирээд ирсэн
эх сурвалж http://mr-freeman.blogmn.net/

1 comment:

Гуталчин said...

ysn aihtar garchig ve,

shaal oor um bodoj orj irlee sht gsn hehe