Apr 23, 2009

Хайрлаж дурласан сэтгэл зүрх мину..

Өөрийн гэсэн гэр оронтой байх ямар байдгийг би байтугай миний ард түмэн сайн мэднэ. Тиймээс л ямар сайндаа. Хар гэртээ хаан, бор гэртээ богд, Сиймхий ч гэсэн гэр минь сэгсгэрч гэсэн ээжий минь гээд л цаана чинь ёстой сайхан оройруу орсон ардын сайхан үгнүүд зөндөө л байна шд.

За тэгсэн миний хувьд Улсын маань нийслэл улаанбаатар мину гээд төрсөн нутаг, өсөж томорсон аавын гэр, харж хандах найз нөхөдөө орхиод ирсэн минь тэртээ хэдэн жилийн өмнөсөн. Хотод ирснээсээ хойш хэд ч нүүчив. бүү мэдээ. өөрийн гэсэн гэр оронгүй хүн яахав өвөг дээдсээ дагаад нүүдэлчин маягаар амьдраад нүүх тусам гэр орон маань цомхон болоод л. Ингэж тэгэж будилж явсаар блог гээч эрх чөлөөний аз жаргалын оронд чинь хөл алдран унаад шунан дурлаж нисэж явсийн. Яахав шинэ газар ирээд гэрэвшингүй байх намайг хүнгээд тоосон үл таних хүмүүс миний сэтгэлд ямархан их баяр жаргал өгч байсанаа лав гадарлаагүй ээ. бодож бодож нэг бичлэг оруулахад хэн нэгэн нь сэтгэгдэл үлдээхэд би гэдэг хүн ямар жаргалтай болдог байваа.
суусан газраасаа шороо атгаж босох дуртай би блогмн дотороо ядрахад тосоод авах, зүдрэхэд тулж зогсох, Сандрахад зааж зөвлөх олон сайхан нөхөдтэй болж, орон гэр оочих аягатай, ороход л Пүн гээд угтах зөөлөн дулаан оромжтой тухтай сайхан амьдарч байсан чинь.... Тэгээд юу болсныг хүн болгох мэдийшд.
Мань нь тэгээд энэ газар шинээр газар олгож байна гэхлээр нь газар аваад хэдэн өрөө байр өөртөө төхөөрөөд, эрхэм хүндэт өндөр ээжээрээ өргөө гэртээ засвар хийлгээд орох гэтэл. Дассаж дурласан газар минь санагдаад эгээ л нөгөө тунгалагтамирын "Дулмаагаа л санаад байхийн." гэдэг шиг блогмнэээ л санаад байхын гээд шинэхэн өргөө гэртээ орч чадахгүй, гарч ч чадахгүй гадаа үүдэнд нь мэгжин сууна даа. яалтайв.
Хорвоо чи хэний зовлонд... за тэгэж муу ёрлоод яахав. Шинэ юманд дасах нь амархан хүн гээч нь болохоор удалгүй учир зүйгээ олоод тухлан амьдрах бизээ. Болох байлгүй дээ. гээд хүлээгээд л суужийнэ.

17 comments:

Оргил said...

єндєр ээж ч гэх шиг. иймэрхїї яриаг хэн анх гаргасан тэнд нь дарж авхиймсан.

Хүслийнжигүүр said...

За чи болоод мэдэхгүй байгааз. Тэр чинь бид бүгдийн яриан дунд л болсон явдал шд. Бүгд л байсандаа. Тэгээд л дуу нэгтэйгээр зөвшөөрөөд чи бас баярлаж давхиад л байсан даг. одоо л нэг мэдэхээ байж гэнэ. аан нээрээ тийм. Мангарзавгүй гээд байхлаар чинь мартамхай болдог гсн. хэхэ

Оргил said...

би мэдэхгїй санахгїй байна зє хєєрч давхисан ч гэх шиг хїн гїтгэ хуультай байдаг билээ. эсэргїїцэл зарласан тул орой танайх руу орж засвар хийхээ болилоо ч чих шиг

Хүслийнжигүүр said...

хэхэ. ЗА тэгүүл гүтгэхээ болилоо. бууж өгий энэ тэр. Үнэн хэрэгтээ л яг тийм л байсийшд. Засвар хийлгэсний хөлсөнд хоолд оруулий л гэсийшд.

Оргил said...

єнєєдєр амжихгїй нь ээ истоо зав ч олдох янзгїй

Gishuut said...

haha
daog neeree hun bur ondor eej gedeg bolchihjee.
jiguuree bolj l taaraa doo. welcome hehe

Хүслийнжигүүр said...

Манай дао өндөр ээж байх тун дургүй ээ. Гэхдээ дао чиний гаднах хэлбэр галбираар биш доторх зүрх сэтгэлийн төөнөлөөр тэгэж нэрэлсийшд. Чи үүнээс бултах аргагүй ээ. Энэ чинь чиний нөгөө алдарт хүн чанар чинь байхгүй юу.

Оргил said...

надад тэр хїн чанарын орч байхгїйшдээ сонийн зїгээр байхгїй юм яахлаараа дотроос тєєнєєд байды

director said...

өндөр ээж одоо болтол нэртэйгээ эвлэрээгүй л яваа муу яахуу дээ насны юм нь эхэлж байгаан байлгүй дээ. Насаараа л өөрийгөө 18-т шиг төсөөлж гялалзсан хүн

зэрэглээ said...

hahaha manaihan ingeed tsaanaa l neg uramtaishdee. director-g haigaad olku baisiim endees l olloo. jiguuriihees salhaa baijee chi! chi ch gej dao ta2!

dao minii naiz ondor eej tsol avaa yuu? bayar hurgey! olon tumnii hurteesen buyantai saihan neriig hairlaj yavaarai hvv min! ner hugarahaar yas hugar gediin. sain neriig husevch olku muu ner husavch arildguim genelee. ondoooor bolooroi minii hvv.


jiguur tegeel hvn daguulaal baahan erool heluulchihiimaa. hehe. ene geriig chi ali hezee l barisiim baileesht.

Хүслийнжигүүр said...

Буянтай хүний хэл ам нь хүртэл тос айн. Мань нь энэ байрыг дээр үед аваад хав дарсан байсиймаа. Одоо үед чинь юм юм үнэд ороод хэцүүмаа гээлоо. Өндөр ээж энэ нэрэндээ дасахгүй цаад чинь бөөн л уур явжийгаа

зэрэглээ said...

bas ih joortoi hun baih n. ene dao haichsiin boloo orood ireesei. jool yavuulhiisa. hai.

Хүслийнжигүүр said...

харин тиймээ. Нөгөө гол энэ тэрээ цаадах чинь дахиад бичсэн байгааз. Тэнд очиод футболк энэ тэрийг дахиад тайлуулах уу гээлоо :P

зэрэглээ said...

tegii jiguur davai!

Оргил said...

дандаа надыг ажилтай хойгуур ийм яриа гаргаж явахаа болиоч жигїїрээ хїн сайхан сэтгэл гаргасандаа л буруутаж ийм нэртэй болжийгаамуу тэгїїл одооноос муу ДаО болноо

зэрэглээ said...

DAO bitii uurla za. demii energi yalgardiin genelee. manius shig saihan inee. ondor eej chin muu zuil bishshd.

Melody said...

Ноён Хүслийн Жигүүрт ч атаархмаар их сэтгэгдэл орж ирэх юмаа. Би нэг газар түр хармаа өрөө хөлсөлж байгаа, хэнч хаалга тогшихгүй хогийн байгоо :)) http://melodymongolia.blog.com